Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчид 758 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ

2025/03/13

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар Архангай аймагт ажиллаж, Хоршоологчдын зөвлөгөөнд оролцлоо. Нийт ажиллах хүчний 24 хувийг эзэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг үйлдвэрлэдэг уламжлалт мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, хоршоодоор дамжуулан малчин өрхийн орлогыг нэмэгдүүлж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулах зорилго бүхий “Шинэ хоршоо” хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд 8971 хоршоо шинээр байгуулагдаж, 88320 малчин гишүүнээр элсчээ. Өнгөрсөн есөн сарын хугацаанд нийт 6364 хоршооны 22359 малчин 758 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр Архангай аймгийн хоршоологчдын төлөөлөл “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн, тулгамдаж буй зарим асуудлуудаа хэлэлцэн зээл олголт, эргэн төлөлт, татвар, даатгалтай холбоотой багц ойлголтуудаа нэгтгэж, тэргүүлэх сайн туршлагуудаасаа хуваалцлаа. Архангай аймгийн хэмжээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд нийт 514 хоршооны 2008 гишүүн 57.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.

“Хоршоологчдын зөвлөгөөн”-ий үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ, хангайн бүсийнхэн эрчимжсэн мал аж ахуйд тулгуурлан дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлтийг сүлжээг тогтмолжуулах бүрэн боломжтой гэдгийг онцлов. Тэрбээр, хоршоологчид төвлөрсөн зах зээлд төрөлжсөн бүтээгдэхүүнээ нийлүүлэх, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний чухал бүрэлдэхүүн хэсэг болох, бүс нутагтаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд зонхилох хувь нэмэр оруулах учиртай гэв. Энэ хүрээнд хоршоод болон түүний гишүүдэд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, ногоон тэжээл тариалах зорилгоор газар олгох ажлыг эрчимжүүлж, дундын хоршоодыг жишиг хуулийн этгээдийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн хоршоод үйл ажиллагаандаа болон бүтээгдэхүүн, үйлдвэрлэлдээ стандарт нэвтрүүлэхэд анхаарахаас гадна гишүүдийг тогтмол чадавхжуулж, хоршоо хөгжсөн орнуудаас туршлага судлах хөтөлбөрүүдэд хамрагдах боломжоор хангаж ажиллана гэв.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн цаашид тогтвортой хэрэгжсэнээр малчдын бодит орлого тогтмолжиж, өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээс гадна хүнсний хангамж, нийлүүлэлтийн сүлжээ бий болж, орон нутагт төвлөрлийг нэмэгдүүлэх давуу талтай хэмээн зөвлөгөөнд оролцсон хоршоологчид санал нэгтэй байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ
Ерөнхий боловсролын сургуульд жишиг гар угаах орчин бий болгоно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхий боловсролын сургуульд жишиг гар угаах орчин бий болгоно
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт хоёр дахин өсжээ
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг орон нутагт нутагшуулна
"Автомашингүй өдөр" буюу бямба гарагт 43 чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно
Эмнэлгийн хуудас хянах ажлыг түргэн шуурхай болгох шинэчлэлийг эхлүүллээ
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Гар утсыг нь хулгайлж, данснаас нь 10 сая төгрөгийг нь шилжүүлжээ
Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
ЗГ: Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он