Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Яармаг, Арцатаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ

2025/02/27

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах мега төслүүдийн хүрээнд Улаанбаатар метро, трамвай, Туулын хурдны зам, шинэ тойрог зам, тусгай замын автобус, дүүжин замын тээвэр зэрэг төслийг 2025 онд хэрэгжүүлж байна.

Тухайлбал, дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажлыг ирэх гуравдугаар сард эхлүүлнэ.

Эхний ээлжид тус төслийн хоёрдугаар шугам болох Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд ТЭЗҮ-ийг баталсан бөгөөд хоёр буудал, 19 тулгуур баганын холбогч анкоруудыг хүлээн аваад байна.

Харин хоёр буудлын тоног төхөөрөмжүүд болон Т1-Т8 тулгуур багануудыг дөрөвдүгээр сард хүлээн авна.

Мөн дүүжин замын кабинуудыг дөрөвдүгээр сард үйлдвэрлэж эхэлнэ.

Зургийн тайлбар: Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр төслийн зогсоолын зураг

Дүүжин замын тээвэр нэвтрүүлэх зорилгоор Европын Холбооны Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага бүхий 15 багц стандартыг MNS болгон нутагшуулан батлуулсан. Төслийн хүрээнд хамрагдах газар, талбайг чөлөөлж, ашиглах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлээд байна. Яармаг, Арцат дахь нэг га талбайд 98 кабины гарааш, засвар үйлчилгээний цех болон авто зогсоол байгуулах юм.

Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна. Оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай, тус бүр 10  хүний багтаамжтай нийт 98 кабинтай. Яармаг, Арцатаас-Өнөр хороолол чиглэлд 22 км цагийн хурдтайгаар зорчигчдыг 11 минутад хүргэхээр төлөвлөөд байна.

Шугам II: Яармаг, Арцат-Өнөр хороолол

Трассын урт: 4.2 км

Буудал: 2

Тээвэрлэх хурд: 22 км/цаг

Зорчих хугацаа: Хоёр буудлын хооронд 11 минут

Хүчин чадал: 2320 зорчигч,

Багтаамж: 10 хүний багтаамжтай 98 кабинтай

Тэсвэрлэх салхины дээд хурд: 70км/цаг

Холбоотой мэдээ

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ
Дүүжин замын тээврийн төслийн кабинуудыг агуулахад буулгалаа
"Дүнжингарав" хурдан морины уралдааныг дахин сэргээхээр болжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ
Дүүжин замын тээврийн төслийн кабинуудыг агуулахад буулгалаа
"Дүнжингарав" хурдан морины уралдааныг дахин сэргээхээр болжээ
AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирчээ
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаалн
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ
Орон сууцны үнэ 12.3 хувиар өсжээ
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна
ЗГ: Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн тодруулах асуудлыг сонсоно
НЕБ-ын сургуулийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулахад үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарна
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна
Зудын байдалд үнэлгээ хийхэд 9 аймгийн 36 сум цагаан зудтай байна
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
Иран улсад зорчихоор төлөвлөж байгаа болон оршин суугч иргэдийн анхааралд...

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он