Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Сайд таны шүгэл хэзээ дугарах вэ?!

2024/04/04
Санаж байна уу, та нар. Сайдын сэтэр нь солигдож өөр сэтэртэй болсон нэгэн сайд шүгэл үлээж, хүүхдээ хамгаал гэж байсныг. Та санасан бол Х.Булгантуяа сайд одоогоос яг жилийн өмнө Төрийн ордонд шүгэлдэж  байв даа. Харамсалтай нь шүглийнх нь дууг хэн ч сонсоогүй. Сонсоогүй гэдэг нь сонсогдоогүй гэсэн үг биш. Хоржоонтой нь шүгэлдээд удаагүй байхдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болоод өөр тийшээ яваад өгсөн.

Явж ирчихээд хүүхдийн эрх, хамгааллын төлөө дугарна гэж бодтол үгүй байж. Ордонд үлээсэн шүглийнхээ дуутай адил замхрав. Энэ хооронд хүүхдэд хохирол учруулсан гэмт хэргийн тоо 2023 онд 3430 бол өмнөх оныхоос 17.9% өсөв. Тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг 955, бэлгийн хүчирхийллийн хэрэг 904 бүртгэгджээ. Тоо худал хэлдэггүй гэх үгтэй. Хамгийн сүүлд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн алба хаагч эмэгтэй хүүхэд хүчирхийлж байсан нь нийтэд ил болов. Цагдаа таныг хамгаална гэх айхтар сүрхий уриатай цагдаагийн байгууллага дотроо сэртхийлгэсэн  хэрэг гарах нь тэр. Олон нийт үүнд анхаарлаа хандуулахыг шаардаж, цахим хуудсаар нийтийг уриалж байх хооронд энэ талаар дугарах ёстой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд таг.

Өнгөрсөн 2023 оны 10-р сард Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охиныг эрүүгийн элемент хэрцгийгээр хороосон хэрэг гараад олон нийт шуугьж байхад асуудал эрхэлсэн сайд нь бас л таг байсан. Хэдий болтол таг байж, хэдэн хүүхэд хохирч байж, хүчирхийлэл хэр хэмжээнд тултал өсөж байж дугарах сайд вэ...

“Энэ шүгэл  бол тусламж дуудах хамгийн энгийн хэрэгсэл юм. Тийм учраас эцэг, эхчүүдийг хүүхдүүддээ энэ хүүхэд хамгааллын шүглийг авч өгч дадаарай гэж уриалж байна. Мөн хэрвээ хүүхэд шүгэлдвэл очиж, тусалдаг, хамгаалдаг байгаарай. Энэ ажлыг бид Баянзүрх дүүргийн сургуулиудаас эхэлж байна”

Энэ бол Х.Булгантуяа сайд таны хэлсэн үг. Хэзээ эхэлж, хаана явж байна тэр үр дүн. Хүүхэд хамгаалал гэхээр яагаад таг дуугүй байдаг юм бол. Эмэгтэй гишүүн гэдэг утгаар, эрхэлсэн асуудлынх нь сайдын хувиар яагаад ганц үг ган хийчихэж чадахгүй байна. Таныг загнадаг У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, гүйцэтгэх засаглалын тэргүүн байхдаа амаржаад удаагүй эх “таавчигтай” гудманд гарахад л огцорч байсан юм шүү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа
Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна
Баяр наадмын үеэр ГССҮТ-д 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа
Баяр наадмын үеэр ГССҮТ-д 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна
Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС 3-ын нөхцөл байдалтай танилцлаа
Шина арслан Э.Батмагнайг Lexus-600 автомашинаар мялаалаа
Шар хоолойн аманд шүлхий гарчээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө
Оюутан цэргийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ
Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар начин цолоо баталлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он