Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Улс төр

Д.Трамп тангараг өргөж, Мексикийн хил дээр онц байдал зарлав

2025/01/21
Дональд Трамп өчигдөр тангараг өргөж, АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч болохтой зэрэгцэн Мексикийн хил дээр онц байдал зарласан талаар олон улсын хэвлэлүүд дамжууллаа. Учир нь, хоёр дахиа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж эхэлсэн Д.Трамп өмнө нь барьж байсан цагаачлалын эсрэг хатуу бодлогоо үргэлжлүүлж, улам чанга төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэж амласантай холбоотой юм. Төлөвлөгөөний дагуу АНУ-д хууль бусаар амьдардаг гадаадын иргэдийг бөөнөөр нь албадан гаргах учир Мексикийн Засгийн газар хил дээр хэт олны давалгаа бий болж мэдэх учир хил орчимд байрлах Тихуана хотод онц байдал зарлах шийдвэр баталсан байна. АНУ-ын Калифорнийн Сан Дьего хоттой залгаа орших уг хотод цагаачдыг хүлээн авахад бэлдэж, 30 гаруй түр хоргодох байр байгуулж, бэлэн байдалд шилжжээ. Гэсэн ч орон зай, хангамж зэрэг наад захын хэрэгцээ хангагдаагүй гэж хүмүүнлэгийн байгууллагууд анхааруулсан байна.

Жардин Де Лас Марипосас түр хоргодох байр хариуцсан захирал Жейми Марин Д.Трампын бөөнөөр албадан гаргах бодлогын уршигаар АНУ-ыг зорих болон тэндээс буцаж ирэгчдийн тоо асар богино хугацаанд хэт олширч хүмүүнлэгийн хямрал үүсэхэд хүргэх аюултайг учирлав. Нөхцөл байдал хэрхэн эргэхийг таамаглах бололцоогүй учраас сэтгэл санааны бэлтгэлтэй байхыг хүмүүнлэгийн байгууллагуудаас анхааруулжээ.

Холбоотой мэдээ

“Chapman Freeborn” компани “Boeing 787-9” онгоцыг түрээслүүлэхэд зуучилжээ
Сассексийн гэр бүл Их Британи руу буцаж нүүсэн ч хааны гэр бүлийн гишүүдтэй уулзаагүй
Гурван талт уулзалтаас хамгийн их ашиг хүртэх нь Путин гэжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт төлөвлөсөн хүүхдийн 75 хувь нь хамрагджээ
“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
Монгол Улс улаанбурхан өвчнийг таслан зогсоолоо
Жүдо бөхийн залуучуудын шигшээ баг Узбекистан Улсын Ташкент хотыг зорилоо
100 сая төгрөгийн хахууль авсан Баянхонгорын экс дарга нарт дахин торгох ял оноов
АТГ: Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ
Э.Бат-Амгалан сайд 549 тэрбумын санхүүгийн зөрчлөө хэзээ арилгах вэ
Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ
Т.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” бол иргэний мэдэх эрх, оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх цахим шинэчлэл юм
Азийн испорт болон оюуны спортын анхдугаар наадам 2027 онд зохиогдоно
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Chapman Freeborn” компани “Boeing 787-9” онгоцыг түрээслүүлэхэд зуучилжээ
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Монгол Улсад 958,470 жуулчин иржээ
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он