Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

HMVP вирусийн эсрэг вакцин, эмчлэх арга одоогоор байхгүй

2025/01/07
БНХАУ-д өргөн хүрээнд дэгдээд байгаа HMVP вирусийн талаарх мэдээллийг манай улсын онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагынхан өчигдөр хийсэн. Уг вирус одоогийн байдлаар урд хөршийн хойд нутгуудаар дэлгэрснээс гадна Энэтхэгийн Карнатака мужид хоёр тохиолдол илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Хөрш зэргэлдээ хоёр орны нөхцөл байдал ийм байхад манай улсад одоогоор HMVP вирусийн тохиолдол илрээгүй ч тандах, судлах, шинжлэх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа.

Энэ вирус корона вирусаас юугаараа ялгаатай вэ гэвэл хүн төрөлхтний хувьд цоо шинэ зүйл биш бөгөөд хэдэн зуун, мянганы тэртээгээс нийтийн дунд үе, үе голомтлон дэгдэж байсан түүхтэй. HMVP буюу хүний метапневмовирус нь ханиалгах, найтаах үед үүсэх дусал эсвэл аэрозолоор дамжихын зэрэгцээ халдвартай хүнтэй ойр дотно харьцах, вирусийн бохирдсон орчинтой харьцах замаар дамжих боломжтой. Бага насны хүүхэд, дархлаа сул, өндөр настай хүмүүс хэт мэдрэмтгий байдаг тул амны хаалт зүүж, гараа тогтмол савандаж угаах, спиртын найрлагатай ариутгагч хэрэглэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эмч, мэргэжилтүүд зөвлөж байна. Мөн бусад төрлийн амьсгалын замын вирустай хавсарч илүү хүндэвтэр байдлаар өвчлөхийг анхаарууллаа.

Хятадын эрүүл мэндийн байгууллагаас энэ вирус нь түгээмэл тохиолддог, энгийн ханиад маягийн шинж чанартай гэсэн ч олон улсын хэвлэлүүүдээр гарч буй мэдээллүүдээс харахад таван жилийн өмнө дэлгэрч долоон сая хүний аминд хүрсэн корона вирустай адил шинж тэмдэг илэрч, ихэнх тохиолдолд уушгины хатгалгаа болон хүндэрч байна. HMVP вирус нь ариун цэвэр үл сахих, вирусаар бохирдсон орчинтой хүрэлцэх төдийд халдварлаж, богино хугацаанд сая, сая хүнд халдварлах магадлал өндөр тул дэлхий даяараа аюулын харанга дэлдэж байна. Урд хөршийн эрх баригчид хойд нутгаар олон тооны хүн HMVP вирусийн халдвар авсан гэж мэдээлсэн ч нарийн тоо гаргасангүй. Онлайнд тарсан зураг, бичлэг, мэдээллээс харахад уг вирус илэрсэн бүсүүдийн эмнэлэгүүд ачааллаа дийлэхээ больсон нь тодорхой харагдаж байгаа юм.

Анх 2001 онд Нидерланд улсад уг вирусийг таньж, HMVP гэж нэрлэснээс хойш эрдэмтэд нэлээд сайн судалсан боловч одоогийн байдлаар эмчилгээний арга боловсруулж, түүнийг эсэргүүцэх вакцин гаргаж авч чадаагүй л байна. Иймд олон улсын зүгээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөхөөс өөр аргагүй байдалтай байгаа юм. Сүүлийн хорь гаруй жилд хийсэн судалгаанаас үзэхэд дэлхий дээр байгаа хүмүүс амьдралдаа ядаж нэг удаа HMVP вирусээр халдварлаж байсан учир сүргийн дархлаа тогтож, хүндэрдэггүй. Бодит байдал дээрх халдварын ийм байтал БНХАУ-д өргөн хүрээнд тархаж байгаа нь уг вирусийг анхааралдаа авахаас өөр аргагүй байдалд хүрч байна гэж Австралийн Флиндерсийн их сургуулийн Др. Жакелин Стефенс учирлалаа.

Хэрэв өвчтөнд корона вирустай адил өндөр халуурах, уушгаар хатгуулах, амт, үнэр мэдрэхээ болих, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай өөрийгөө тусгаарлаж, мэргэжлийн байгууллагад хандахыг дэлхий даяар зөвлөж байна.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ
Улаанбаатар хотын гол гудамж, замуудад 7 зам тээврийн осол гарчээ
Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ
Улаанбаатар хотын гол гудамж, замуудад 7 зам тээврийн осол гарчээ
Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ
Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо
Г.Занданшатар: “Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно”
“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо
“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов
“Хоёрдугаар тойрог зам” төслийн трассыг инженерийн шийдэл, байгаль орчин, эдийн засгийн үр ашгаар нь сонгожээ
Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно
Нотолгоонд суурилсан уламжлалт анагаах ухааны аргаар зонхилон тохиолдож буй өвчин, эмгэгүүдийг үр дүнтэй эмчилж байна
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байжээ
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
ЗГ: Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө
ЗГ: Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он