Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

Тандалтаар H1N1, синтициал вирус илэрчээ

2024/12/25
Нийслэл болон Дархан-Уул, Завхан, Ховд, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Увс, Өмнөговь, Дорноговь, Дорнод аймагт байрлах томуугийн харуулдан тандах эмнэлгүүдээс энэ сарын 16-22 хооронд цуглуулсан 474 хүний хамар, залгиурын арчдасын дээжээс томуу, корона, синтициал вирус илрүүлэх шинжилгээг Томуугийн үндэсний төв хийжээ. Тандалтанд хамрагпсан 474 хүний 218 буюу 46%-иас эмгэг төрүүлэгч илэрсэн байна.

Шинжилгээний явцад:
• 106 сорьцноос томуугийн A хүрээний H1N1 вирус,
• 107 сорьцноос синтициал вирус,
• 5 сорьцноос корона вирус,

Хүн амын дунд эдгээр вирус тархаж, амьсгалын замын хүнд өвчин үүсгэж, эмнэлэгт хэвтэхэд хүргэх гол шалтгаан болж байгааг эмч, мэргэжилтнүүд анхаарууллаа. Үүнээс гадна томуу, томуу төст өвчин үүсгэгч илрүүлэх шинжилгээг түүвэр 64 сорьцонд хийхэд 21-ээс нь эмгэг төрүүлэгч илэрчээ.

• 9 сорьцноос риновирус
• 3 сорьцноос аденовирус
• 5 сорьцноос синтициалвирус
• 1 сорьцноос томуугийн иж вирус
• 3 сорьцноос метапневмовирус

Ханиадын халдвартай өвчтөнүүдийг санамсаргүйгээр сонгон авч шинжлэхэд гарсан үр дүнгээс авч үзэхэд дээрх вирусууд хүн амын дунд хэдийн тархсан гэсэн үг. “H1N1” вирус генийн бүтцийн хувьд гахай, шувуу болон хүний томуугийн генийн аль, алийнх нь шинж тэмдгийг агуулсан эрлийз хэлбэрийн вирус байв. Томуугийн А хүрээний H1N1 вирус 2009 онд дэлхий нийтээр дэгдэж, цар тахлын хэмжээнд хүрч байлаа. Анх Мексик улсад гахайн фермийн гахайнаас энэ вирус хүнд халдсан гэж судлаачид үздэг. Ингээд хүнээс хүнд дамждаг болж, нийт 200 гаруй оронд тархан, хүний томуугийн вирус болж хувирсан юм.

Энэ вирус 99 хувийн халдвартай гэж үздэг. Хүнээс хүнд агаар дуслын замаар дамжиж халддаг учир маш богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлдэг. Амьсгалын эрхтнээр дамжин, хүний цусанд орж, уушги, хоолойноос гадна бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: АИ-92 автобензиний импортын хэмжээ хангалтгүй байгаа ч аль болох хүргэж, тасалдуулахгүй байхыг хичээж байна
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Г.Дамдинням: АИ-92 автобензиний импортын хэмжээ хангалтгүй байгаа ч аль болох хүргэж, тасалдуулахгүй байхыг хичээж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин хандивлалаа
Өнгөрөгч хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
УИХ: СЕХ-ны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ
АТГ: Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдол, мэдээллийг хянан шалгав
Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын XI бага хуралд оролцож байна
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
Сэлбэ эмнэлэг нэг жилийн хугацаанд 133,293 хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ
Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ
"Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он