Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна

2024/12/05

“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимид агсны 90 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж буйгаараа энэ хурал онцлог болж байна. Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, “Чимид сан” МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Монголын Хуульчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хуралд Ардын Их Хурал, Улсын Бага хурал, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд, хууль зүйн шинжлэх ухааны нэрт төлөөлөгчид, академичид Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Шихихутуг их сургууль, Азийн сан, Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчид оролцож байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр, малчин, бичиг үсгийн багш, багийн даргаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Б.Чимид агсан идэр залуу 30 гаруй насандаа Монгол Улсын их сургуульд хууль зүйн боловсрол эзэмшиж, хуулийн багш, Шүүх яамны сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий арбитрчаар ажилласан нь түүний үзэл санаа, үг сургаал нь онол, практик хосолсон үнэ цэнэтэй байхад нөлөөлсөн хэмээн намтар түүхээс нь товч дурдаад, түүний оролцож, зөвлөж батлуулсан хуулиуд нь өнөөг хүртэл “Чимидийн хуулиуд” гэж овоглогдож байгаа нь “жинхэнэ” мэргэжилтэн хүний хичээнгүй ажилласан хуулийн “амьдрах чадвар” илүү байдгийг түүний түүх, замнал нотолж байна гэсэн юм. Мөн тэрбээр, Үндсэн хуулийн төслийн эхийг баригчийн нөр их хөдөлмөр, асуудлынхаа чиг, голыг алдахгүйг хичээж байгаа зүтгэл, зарим үндэслэлгүй дайралтад сөхрөөгүй ухаан зэрэг олон чанарыг түүний ном, зохиолоос хардаг тухайгаа тэмдэглээд, Үндсэн хуулийн төсөл дээр ажилласан баг гарсан саналуудыг механикаар бус, олон төрлийн харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ хийж, уялдаа холбоо, үндэслэлтэй байдлыг дүгнэж, зөв шийдэл бүхнийг нь тайлбарлан таниулах чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд эдгээр ажлыг зангидаж, өндөр мэргэшлийн зөвлөгөө өгч, зөв голдрилд нь чиглүүлж, төслийн эхийг барих ажлыг Б.Чимид агсан нэр төртэй гүйцэтгэсэн гэлээ. Түүнчлэн, Үндсэн хуулиар тогтоосон шинэ ёс, эрхэм зорилгыг олон түмэн, төрийн түшээдэд ухуулан таниулах, зөрүү буруу хэрэглэхээс сэргийлэх нь Б.Чимид агсны амьдралын дараагийн нэгэн чухал зорилго болж, Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёсыг төлөвшүүлэхийн төлөө бүх үйл хэргээ зориулсныг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нар мэндчилгээ дэвшүүлж, илгээлт ирүүлсэн юм. Б.Чимид агсны охин Ч.Сайнсанаа аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх, мөнхжүүлэх зорилгоор хууль зүйн судалгаа, шинжилгээ болон эрх зүйн салбарт олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Чимид сан”-гаас эрхлэн явуулдаг тэрхүү олон үйл ажиллагааны нэг нь энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. “Чимэд сан”-гийн тэргүүн Ч.Сайнсанаа хэлсэн үгэндээ, 2013 оноос зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний хурлыг аавынхаа 80, 85 насны ойгоор буюу 2014, 2019 онд олон улсын хурал болгон хийснийг дурдаж, эдгээр хурлуудад Монголын болон Америкийн Нэгдсэн Улс (АНУ), Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ), Оросын Холбооны Улс (ОХУ), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ), Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ), Япон Улсын эрдэмтэн судлаач нар оролцсон бөгөөд энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд АНУ, ХБНГУ зочин илтгэгчээр оролцож байгааг танилцуулав.

Эрдэм шинжилгээний хурлын үдээс өмнөх хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан, академич П.Очирбат, Төрийн шагналт, академич С.Нарангэрэл, “Азийн сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тейлор, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл нар илтгэл тавилаа. Илтгэгчид Б.Чимид агсны үйл хэргийн биелэл, ардчилсан Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл явц, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд хандаж байсан түүний хандлага, Монголын хууль зүйг шинжлэх ухаан болон эрх зүйн боловсролд оруулсан хувь нэмэр, 1990 оны ардчилсан хувьсгалыг тайван замаар амжилттай өрнүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр зэргийг онцлон дурслаа.

Эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Энэ жилээс эхлэн улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно
Спортын салбараас дөрвөн гавьяат тамирчин мэндэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Т.Даваадалай: Нийслэлд 39 байршилд авто зам, 1.5 км гүүрийн ажил хийж байна
Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
Дугуйн болон явган замын ажлыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэн засаж байна
Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Ж.Мөнхбатын нэрэмжит Европ дахь монголчуудын барилдаан болно
“Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа
Нийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна
“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
Спортын салбараас дөрвөн гавьяат тамирчин мэндэллээ
Энэ жилээс эхлэн улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно
АТГ: Эрүүгийн 871 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он