Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Сүү” хөтөлбөрт нийт 18840 сурагч хамрагджээ

2024/12/04

НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 3-нд хуралдлаа. Хурлаар Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд танилцуулсан Авто тээврийн болон өөрийн өмчийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх тухай, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцжээ. 

Төлөөлөгч Л.Хосбаяр "Нийслэлийн 2025 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр Үндэсний Аудитын газраас үргүй зардлыг бууруулах тухай, зардал бууруулахтай холбоотой зураг төсөвгүй төсөл арга хэмжээг хасах зөвлөмж ирүүлсэн. Энэ зөвлөмжийг мөрдөв үү. Хоёрдугаарт, сургуулийн хүртээмж нэмэгдүүлэхтэй холбоотой төсөв хуваарилсан уу. Манай Хан-Уул дүүрэгт гэхэд л  үнэхээр улсын сургууль байхгүй. Улсдаа ганц гэж хэлж болох тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 29 дүгээр сургууль нурахад бэлэн байна. Нэг ангид 60 хүүхэд суралцаж байна. Урсгал засвар хийгээд өнгөрөх биш, өргөтгөх шаардлагатай. Улаанбаатар хотын хэмжээнд тусгай хэрэгцээт долоон сургууль бий. Бүгд 50-иас дээш жилийн насжилттай. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад хэчнээн төгрөгийн төсөв суулгав.Гуравдугаарт, ЕБС-ийн сурагчдад өгч байгаа “Сүү” хөтөлбөр хэрэгжих үү" гэв. 

ЗДТГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин "Төрийн аудитын газраас нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд санал дүгнэлт гаргасан. 63 дугаар сургуулийн их засварын тухайд, 2025 оны нийслэлийн төсвийн хэрэгжилт хөрөнгө оруулалтын жагсаалтад эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын их засварын ажилд 20 тэрбум төгрөг төлөвлөсөн. Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн 488 барилга байна. Энэ 488 барилгын 70 хувь 30-40 жилийн насжилттай учраас зайлшгүй засвар үйлчилгээ хийх шаардлагатай. Энэ 488 барилгаас 207 барилга дээр нийтдээ 67,1 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээ хийх хэрэгцээ байна гэсэн тооцоо судалгаа гарсан. Хотын дарга ямар чиглэл барьж байгаа вэ гэхээр нийгмийн салбарт энэ сургууль цэцэрлэгийн орчин нөхцөлийг сайжруулахад тусгайлсан бодлого зохицуулалт гаргаж дэмжиж ажиллая. Санхүүжих төсвийг нэмэгдүүлье, засвар үйлчилгээ хийх зохион байгуулалтыг дүүрэг орон нутагтайгаа нийлж илүү хурдан хугацаанд шуурхай хийхэд нь анхааръя гэж байгаа. “Сүү” хөтөлбөрийн тухайд, нийслэлийн 12 сургуулийн бага ангийн 11785 хүүхэд, дунд ангийн 6418 хүүхэд, ахлах ангийн 637 хүүхэд, нийт 18840 сурагч хамрагдсан байна. НЗД-ын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт хүний хөгжлийн талаар баримтлах 11 зорилт орсон. Үүний 11 дэх нь “Сүү” хөтөлбөр" гэлээ.

Холбоотой мэдээ

"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр гол замуудын түгжрэл саарч, нэвтрүүлэх чадвар сайжирна
“Туулын хурдны зам” төслийн газар чөлөөлөлт 15 хувьтай байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр гол замуудын түгжрэл саарч, нэвтрүүлэх чадвар сайжирна
“Туулын хурдны зам” төслийн газар чөлөөлөлт 15 хувьтай байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна
А.Амартүвшин: Ногоон оноо нь иргэдийн саналыг хүлээн авах, асуудлыг шуурхай шийдэх зорилготой санаачилга
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ
Улаанбаатар хотын гол гудамж, замуудад 7 зам тээврийн осол гарчээ
Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ
Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо
Г.Занданшатар: “Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно”
“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо
“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов
“Хоёрдугаар тойрог зам” төслийн трассыг инженерийн шийдэл, байгаль орчин, эдийн засгийн үр ашгаар нь сонгожээ
Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно
Нотолгоонд суурилсан уламжлалт анагаах ухааны аргаар зонхилон тохиолдож буй өвчин, эмгэгүүдийг үр дүнтэй эмчилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он