Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хөдөлмөрийн хяналттай уялдсан урьдчилан сэргийлэх тогтолцоог хөгжүүлнэ

2024/12/04

Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын байранд ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах бодлогын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар тогтолцооны шинэчлэл хийхийг зорьж байна. 

Бодлогын шинэчлэл танилцуулах хэлэлцүүлгийг төрийн болон олон улсын байгууллага, нийгмийн түншлэгч талуудад НҮБ-тай хамтран зохион байгууллаа.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хууль эрх зүйн орчны шинэчлэл, салбар дундын оролцоо, эрсдэлийг хянах асуудал чухал.

2019-2023 онд улсын хэмжээнд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ 240 хүн амь насаа алдаж, 823 хүн хүнд, 686 хүн хөнгөн гэмтэж, нийт 1748 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэн байна.

Энэ нь зөвхөн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвд /ХАБЭМТ/ онош баталгаажсан тохиодлын тоо бөгөөд өгөгдөлд суурилсан аргачлалаар тооцож үзвэл бодит нас баралт хэд дахин өндөр гарч буйг судлаачид танилцуулсан. Өөрөөр хэлбэл дээрх үзүүлэлт бүртгэл мэдээлэл хангалтгүй байгааг харуулж буй юм.

2035 он гэхэд нийт ажиллах хүчний эрэлт 19.1 хувиар, ҮОМШӨ-ний өндөр эрсдэлтэй уул уурхай, олборлолтын салбарт 32.5, боловсруулах үйлдвэрт 63.3, барилгын салбарт 55.9 мянган хүнээр тус тус нэмэгдэх төлөвтэй байна. Үүнийг дагаад өвчлөл, осол гэмтлийн тоо өсөх эрсдэлтэй.

Тиймээс бодлогын шинэчлэлийг эхлүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг талуудын оролцоотойгоор боловсруулж, 2025 оны Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Цаашид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, хөдөлмөрийн хяналттай уялдсан ХАБЭМ-ийн урьдчилан сэргийлэх тогтолцоог хөгжүүлэх, урьдчилан сэргийлэх дэд бүтцийг сайжруулах, цахим жилжилтийг хэрэгжүүлнэ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он