Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Виртуал хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар санал солилцлоо

2024/11/25

УИХ-ын даргын захирамжаар Криптовалюттай холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ажиллаж байна. 

Уг ажлын хэсэг Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөллийг оролцуулан виртуал хөрөнгө, криптовалютын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Хуралд Санхүүгийн зохицуулах хорооны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Мөнх-Оргил “Виртуал хөрөнгийн зах зээл: Өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр танилцуулга хийв. Тэрбээр, Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлж холбогдох журам, зааврыг баталж, үр дүнтэй хяналт, зохицуулалтын орчныг бүрдүүлж, ФАТФ-ын Техникийн зөвлөмж 15 (Шинэ технологи)-ийг хангаж ажиллаж байна хэмээлээ. Виртуал хөрөнгийн салбарын зохицуулалт Монгол Улсад төдийгүй дэлхий даяар шинэлэг хэвээр байгаа ба техник технологийн хурдацтай шинэчлэлийг дагаж, шинэ сорилтууд учирсаар байгааг тодотгоод, энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн салбарын оролцогчдын үйл ажиллагааг дэмжих, тус зах зээл дэх хууль бус хөрөнгийн урсгалд хяналт тавих, илрүүлэх чиглэлээр ажиллаж байгааг мэдээлэв. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг 2021 оноос хэрэгжүүлж буй бөгөөд шинэ хууль батлагдахаас өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 24 байсан бол өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 12 байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэлээ.

Монголын биржүүдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Э.Төртогтох “Виртуал хөрөнгийн зах зээл: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр мэдээлэл танилцууллаа. Тэрбээр, эдүгээ виртуал хөрөнгийн олон төрөл, хэлбэр бий болсон бөгөөд криптовалют, дижитал үл хөдлөх хөрөнгө, стэйблкойн, хэрэглээний токен, үнэт цаасны токен, Төв банкны дижитал валют зэргийг дурдаж болно гэлээ. Цаашид Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг шинэчлэхдээ койн, токен, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн уялдаа, харилцан хяналтыг хангах, үл хөдлөх дээр суурилсан токенжуулалтыг ашиглах зэрэг зохицуулалтыг тусгах саналтай байгаагаа тус холбооноос илэрхийлж буйг уламжлав.

Азийн хөгжлийн банкны зөвлөх Д.Билгүүн виртуал хөрөнгийн зохицуулалтын олон улсын чиг хандлагын талаар танилцуулахдаа улс орнуудын 10 хувь нь виртуал хөрөнгийн зохицуулалттай байдаг бол 40 хувь нь бэлтгэлийн шатанд, 50 хувь нь огт зохицуулалтгүй байгааг онцлов.

Ийнхүү ажлын хэсгийн хуралд оролцсон байгууллагуудын төлөөлөл үйл ажиллагаандаа учирч буй сорилт хүндрэл, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал солилцов. Ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд ажлын хэсгийг “Криптовалюттай холбоотой” хэмээн нэрлэсэн нь хязгаарлагдмал учир “Виртуал хөрөнгөтэй холбоотой” хэмээн тодотгон өөрчлөхөөр болсныг дурдлаа.

Ажлын хэсэг виртуал хөрөнгийн зах зээлийг нарийвчлан судалж ажиллах юм.

Энэхүү ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Э.Батшугар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Г.Уянгахишиг, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд нар ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
"Бадрах Энержи" компани болон Орано группийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
"Бадрах Энержи" компани болон Орано группийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав
"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ өсжээ
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
Төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
Өнөөдрийн байдлаар 363 вагон цистерн нефтийн бүтээгдэхүүн байна
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
МИАТ: Маргаашийн зарим нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он