Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

Азийн орнуудаар аялахдаа “шагийн архи” хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна

2024/11/25
Халуун орны чийглэг, дулаан уур амьсгал, өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт байгаль, хэрэглээний хямд өртөгтэй гэдгээрээ сая, сая жуулчныг урин дууддаг Лаос улсад аялахдаа анхаарал, болгоомжтой явахыг олон улсад анхааруулж эхэллээ. Учир нь, тус улсын төвийн Ван Вьен гэх жижигхэн хотод энэ сарын дундуур Австрали, АНУ, Данийн зургаан жуулчин согтууруулах ундаанд хордож, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт ил болж, өнөөдөр ч дэлхий даяар дуулиантай яригдсаар байна.

Хэргийг тодруулбал, дээрх хэргийн гол шалтгаан нь метилийн спиртээр үйлдвэрлэсэн согтууруулах ундаа. Орон нутгийн наймаачид хуурамч архи үйлдвэрлэхдээ согтууруулах үйлчилгээг нь өндөрсгөхийн тулд үйлдвэрийн зориулалттай метилийн спиртээр найруулчихдаг аж. Ерөнхийдөө, Лаост “tubing” гэх жуулчдад зориулсан согтууруулах ундааны багц хямд үнээр зардаг ба зугаа цэнгэл хайн тэнд очсон залуу жуулчид ихээр авч хэрэглэдэг учир эрэлт ихтэй гэнэ. Товчоор бол тус улсад очсон гадаадынхны хамгийн өргөн хэрэглээ болжээ. Энэхүү “tubing” гэгч нь манайхны хэлж заншсанаар “шагийн архи”-тай ойролцоо юм. Эрэлтэй учир ашиг харсан нутгийн наймаачид “шагийн архи”-аа метилийн спиртээр найруулах явдал сүүлийн үед газар аваад байгаа юм байна.

Энэ хэргийг зүйрлэвэл, 15 жилийн өмнө манай улсад гарсан “Азийн чоно” гэх дуулиант хэрэгтэй яг ижил юм. Тухайн үед буюу 2007-2008 онд шилжих үеэр Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Азийн чоно” компанийн метилийн спиртээр үйлдвэрлэсэн “хулхи” архинд хордсон 15 хүн амиа алдаж, 22 хүний биеийн байдал муудан эмнэлэгт хүргэгдэж байсан билээ. Тиймээс, Монгол Улсын иргэдийг Лаос болон түүний ойролцоох улсуудад аялал, зугаалгаар зорчихдоо “tubing” болон түүнтэй төстэй “шагийн архи” худалдан авч хэрэглэхгүй байхыг shugeluleegch.mn-ийн зүгээс та бүхэнд сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ

Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
“Оюутолгой” ХХК зээлдэгчдээсээ зөвшөөрөл авч байж ногдол ашиг хуваарилах хатуу гэрээтэй
Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан боллоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 20 хувиар нэмэгджээ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан боллоо
Улсын хэмжээнд баавгайтай холбоотой 8 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT шинжилгээг Монгол Улсад нэвтрүүлжээ
Бор-Өндөр сумын Засаг дарга асан П.Чинбат, орлогч Д.Отгонцэцэг нар "Амейртроп" ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдов
ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо
8.260 кг алтыг улсын хилээр хууль бусаар гаргахыг завджээ
Малд яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Ховд аймагт есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суужээ
Үндсэн хуулийн шүүхийн Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн уулзалт боллоо
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
Японы визийн хураамжаас чөлөөлөгдсөн улс, бүс нутаг
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он