Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол эхлэв

2024/11/20

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд хороо хэлэлцэн хүлээн авсан, Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлэг хүсэлт гаргасан, эсхүл Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулна” гэж заасан байдаг.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголд зохион байгуулж байна. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалж байгаа бөгөөд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхэллээ.

Өнөөдрийн хяналтын сонсголд ажиглагчаар оролцохоор хүсэлтээ ирүүлсэн 2 иргэн, төрийн байгууллагын төлөөлөл 37 оролцож байгаа бол төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлллөөр оролцохоор бүртгүүлсэн 75 оролцогчийн 46 нь хүрэлцэн ирсэн хэмээн ирцийг П.Сайнзориг гишүүн танилцуулав. Хяналтын сонсголд оролцох хүсэлтээ ирүүлсэн нийт 122 оролцогчийн 85 нь ирсэн байна. Цахимаар оролцох хүсэлт ирүүлсэн 2 иргэн холбогдсон гэдэг мэдээллийг сонсгол даргалагч танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно” гэж заасны дагуу хэвлэл мэдээллийн байгууллагууд нээлттэй оролцож байгаагийн зэрэгцээ Монголын Үндэсний олон нийтийн телевиз болон парламентын шууд дамжуулах сувгуудаар дамжуулж байгааг сонсголыг нээж хэлсэн үгэндээ П.Сайнзориг гишүүн тэмдэглэлээ. Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах, тэдний сонсголд оролцох, ажиглах боломжийг хангах зорилгоор Монголын Үндэсний олон нийтийн телевизийн шууд дамжуулалтад дохионы хэлмэрч ажиллаж байгааг дурдав.

Үргэлжлүүлэн тэрбээр хяналтын сонсголын зорилго, дараалал, дэгийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа хяналтын сонсгол нь олон нийтийн оролцоотой явагддаг хэлэлцүүлэгтэй адилгүй бөгөөд зөвхөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмаар зохион байгуулагддаг. 

Ийнхүү хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол нээснийг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч П.Сайнзориг мэдэгдээд, эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонсож байна.

Эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг танилцууллаа. Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээлэл, Улсын ерөнхий прокурорын газраас эрүү шүүлт тулгах гэмт хэрийн талаарх мэдээлэл, Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулна.

Үргэлжлүүлэн эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаарх Зэвсэгт хүчний Жанжин штаб, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны  мэдээллийг сонсож, оролцогчид саналаа илэрхийлэхээс гадна иргэдээс бичгээр ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийг танилцуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Энэ жилээс эхлэн улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно
Спортын салбараас дөрвөн гавьяат тамирчин мэндэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

PEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээ
НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Т.Даваадалай: Нийслэлд 39 байршилд авто зам, 1.5 км гүүрийн ажил хийж байна
Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
Дугуйн болон явган замын ажлыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэн засаж байна
Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Ж.Мөнхбатын нэрэмжит Европ дахь монголчуудын барилдаан болно
“Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа
Нийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна
“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
Спортын салбараас дөрвөн гавьяат тамирчин мэндэллээ
Энэ жилээс эхлэн улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он