Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Цоорхой шанага шиг ТӨХК-иуд

2024/11/19
Төр муу менежер. Энэ үгийг хичнээн ч сонсов. Сүүлдээ төр бол муу менежер биш гэж хэлээд төр авч болох бүгдийг хуу хамсаар өнөөг хүрлээ. Одоо тэд 30 гэр бүл гэдэг шошго гаргаж ирээд бүгдийг хамах болсон. Төрийн өмчийн хороонд тайлан өгдөг 122 компани Монгол Улсад байна. Үүний 99 нь толгой компани байна гээд бод. Одоогоос хоёр жилийн өмнө, ковидын дараахан төрийн өмчит компаниудын 30 орчим хувийг олон нийтэд нээлттэй болгох төлөвлөгөө танилцуулж байлаа. Гэвч сонгуулийн үнэр ч ханхийж, Засгийн газар “өөр дайсантай байлдаж” байтал энэ санаа мартагдсан.

Хамтарсан Засгийн газар мартагдсан санаагаа эргэн санаж Төрийн өмчит компаниудын эрх зүйн орчинд салхи оруулах гэж байна. Төрийн өмчит компаниудын хамгийн том ялгарал нь алдагдал. Ялангуяа зарлага өндөр, нэгдсэн төсвөөс гадуур хяналт тавих боломжгүй төсөвтэй гэдэг нь энэ алдагдлын суурь шалтгаан. Нөгөөтээгүүр сонгуульд ялалт байгуулсан нам нь Төрийн өмчит компаниудын захирлын суудалд бэлэглэлийн журмаар хандаж ирсэн нь дээр дурдсан том ялгаралын үүтгэл юм. Чухамдаа ТӨХК-ийн захирлын суудал руу хошуураад байдаг нь хяналтгүй төсвөөс тонож, алдагдал нэрээр халаасаа түнтийлгэх даргын хүсэл, шуналтай холбоотой гэдгийг дарга нар ойлгож эхэлжээ.

Төрийн өмчит компаниуд 2023 онд ногдол ашиг, татвар, хураамж хэлбэрээр 5.8 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлжээ. Гэвч зарлага нь хэд гээч 16.9 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл улсын төсвийн 75 хувьтай тэнцэх хэмжээний зарлагатай ажилласан гэсэн үг. Их байгаа биз. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хэлснээр өнгөрсөн оны байдлаар Төрийн өмчийн 43 компанийн алдагдал нийлээд 150 орчим төгрөгт хүрчээ. Өнгөрсөн долоо хоногжингоо хэвлэлээр шуугиа тарьсан өөр нэг асуудал бол алдагдалтай ажилласан компаниудын захирлууд өөрсдөдөө шагнал олгосон явдал байв. Өөрөөр хэлбэр нэр бүхий есөн компани үр дүнгийн урамшуулал нэрээр 971.9 сая төгрөгийг олгожээ. Түүгээр ч үл барам хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаагүай 158 төсөл, арга хэмжээнд 319.8 тэрбум өтгрөг зарцуулжээ.

Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой компаниудын актив 2023 оны эхний хагас жилийн байдлаар 59.2 их наяд төгрөг болжээ. Сүүлийн таван жилтэй харьцуулахад бараг хоёр дахин өссөн өсчихөж. Зүйрлээд үзвэл  манай ДНБ 52.9 их наяд төгрөг. Харин төрийн өмчит компаниудын актив 59.2 их наяд төгрөг. Ардын намын засагласан найман жилийн өнгөн дээр ийм л болж. ДНБ-ээс давсан Төрийн өмчит компаниудтай ардчилсан улс гэж байж таарах уу.

Холбоотой мэдээ

Туул голд хийлдэг гудастай живсэн 23 настай эмэгтэй, 8 настай охиныг эсэн мэнд аварчээ
С.Амарсайхан: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол насан туршид нь жолоо барих эрхийг нь хасдаг байх хуулийн төслийг өргөн барина
Дэлхийн банктай дижитал хөгжлийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Дэлхийн банктай дижитал хөгжлийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Морингагийн навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс нян илэрчээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
Шүлхий өвчнөөс сэргийлэх О, SAT-1 хэвшлийн вакцинаар нэмэлт дархлаажуулалт эхлүүллээ
Уулын замд ноцтой осол гарчээ
Нийгмийн даатгалын уламжлалт тогтолцоог шинэчилж, тэтгэврийн мөнгөн хуримтлалын ашиглагдаагүй үлдэгдлийг өвлүүлэх боломжтой боллоо
ОБЕГ: 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа
УИХ-ын гишүүн С.Зулпхар: Иргэдийн санал хууль тогтоох үйл ажиллагааны чухал үндэс
“Цэнгэг туул-цэвэр орчин” аяны хүрээнд 8,6 тонн хог хаягдал цэвэрлэв
М.Баярмагнай: COP17-ын үеэр Монгол Улсад 2,800 гаруй зочид, төлөөлөгч хүрэлцэн ирэхээр төлөвлөж байна
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана
Баталгаат зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна
E-Mongolia системд шинэ үйлчилгээ нэмэгдлээ
С.Амарсайхан: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол насан туршид нь жолоо барих эрхийг нь хасдаг байх хуулийн төслийг өргөн барина

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он