Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

АҮББХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжуулах үйлдвэрийн талаарх мэдээллийг сонслоо

2024/11/13

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаас Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа нарын санаачилснаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн  үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулж, Байнгын хорооны тогтоол гаргахаар боллоо. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцыг шалган судалж, холбогдох санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах хяналт шалгалтын Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Х.Жангабыл, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, П.Мөнхтулга, Г.Очирбат, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, П.Ганзориг, Д.Батбаяр, Д.Энхтүвшин нар ажиллахаар болов. Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн  үйл ажиллагааг шалгаж судалж, холбогдох санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах хяналт шалгалтын Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ахалж, бүрэлдэхүүнд Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, Г.Лувсанжамц, Д.Үүрийнтуяа, Б.Уянга, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, П.Мөнхтулга, М.Энхцэцэг, Г.Очирбат, Д.Батбаяр нар ажиллахаар боллоо.

Байнгын хорооны хуралдаанаар мөн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо. Тус компанийн Стратеги төлөвлөлт, төслийн газрын дарга Ч.Анх-Од танилцуулгадаа, нүүрс баяжуулах үйлдвэрийн хэрэгцээ шаардлага, зорилт нь Тавантолгой ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглаж, экспортын орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж “Эрдэс Монгол” нэгдлийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний үндэс болсон нүүрсийг гүн боловсруулах суурийг тавих явдал гэдгийг онцлоод, үйлдвэр жилд 10.0 сая тонн түүхий нүүрс хүлээн авч, 5.6 сая баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 95.5 хувьтай байгааг дурдав. Нийт 1 088 тэрбум төгрөг буюу 320.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий уг үйлдвэр үндсэн болон туслах 67 барилга байгууламжаас бүрдэх бөгөөд 133 га талбайд байгуулагдаад байгаа юм. Нойтон баяжуулах технологиор ажиллах тус үйлдвэр секундэд 56.7 литр ус ашиглан нүүрс угаан баяжуулах бөгөөд Загийн хоолой гүний усны ордоос үйлдвэрлэлдээ ашиглах юм. Загийн хоолой гүний усны орд үйлдвэрийг 25 жил хангах нөөцтэй аж. Мөн 110, 35, 10 кВт-ын 2*25мВт чадал бүхий дамжуулах дэд станцыг барьж үйлдвэрийн эрчим хүчнй хэрэглээг хангаж байгаа бөгөөд нийт 457 хүн ажиллахаас өнөөдрийн байдлаар 198 хүн ажиллаж байна. Тэдний 30 хувийг орон нутгаас бүрдүүлсэн ажээ.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ 2021 онд батлагдаж, барилга угстарлын ажил 2022 оны долдугаар сард эхэлсэн байна. Өнгөрөгч 10 дугаар сард үйлдвэрийн туршилт тохируулгын ажил дууссан бөгөөд энэ сард улсын комиссыг ажиллуулах, ирэх оны гуравдугаар сард байнгын ашиглалтанд хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Ч.Анх-Од танилцууллаа. Туршилт тохируулгын хугацаанд 45.5 мянган тонн нүүрс хүлээн авч баяжуулаад 20.0 мянган тонн баяжмал, 17.8 мянган тонн завсрын бүтээгдэхүүн буюу митлинг үйлдвэрлээд байгаа аж. Тавантолгойн нүүрсний ордод нийтдээ 13 нэр төрлийн, салаа давхаргуудыг тооцвол 35 төрлийн өөр хоорондоо адилгүй шинж чанар бүхий нүүрс байдгийг тэрбээр дурдаад, баяжуулах үйлдвэр тааруу нүүрсийг угааж баяжуулах замаар экспортын шаардлага хангасан бүтээгдэхүүн болгох зорилготойг танилцуулав. Мөн 2.2 сая тонн завсрын дайвар бүтээгдэхүүн буюу эрчим хүчний нүүрс үйлдвэрлэж, экспорлох төлөвлөгөөтэй юм байна. Туршилт тохируулгын хүрээнд баяжуулсан бүтээгдэхүүнийг өнгөрөгч аравдугаар сарын 25-ны өдөр хоёр багц болгож нийт 12.8 мянган тонн нүүрсийг биржээр тонн тутмыг 163.5 ам.доллараар арилжаалснаар 2.1 сая долларын орлого олсон байна. Дараачийн арилжааг ирэх 12 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ.

ТЭЗҮ-ээр үйлдвэр жилд 754.8 сая ам.долларын орлого олох бөгөөд нийт зардал 644.9 сая ам.доллар, татварын дараа 67.7 хувийн ашигтай ажиллана гэж тооцоолсон байна. Коксжих нүүрсний үнэ сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ тооцооллыг шинэчилэхэд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад 1.1 тэрбум ам.долларын орлоготой, 620.0 сая ам.долларын зардалтай, татварын дараах ашиг 366.6 сая ам.доллар байх тооцоо гарчээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Л.Мөнхбаясгалан, Г.Лувсанжамц, Х.Жангабыл, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, П.Ганзориг, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Д.Батбаяр, Ж.Золжаргал, Байнгын хорооны дарга С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд баяжуулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдлага, хамт олонд баяр хүргээд, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, борлуулалт, биржийн арилжааг үр дүнтэй зохион байгуулж, зундын зуучлагчаар дамжуулахгүй эцсийн хэрэглэгчид хүргэх буюу олборлолт үйлдвэрлэлээс өөр боломжоор орлогоо нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөв. Мөн Улсын Их Хурлын гишүүд байгаль орчинд ээлтэй байдлаар ажиллах, ялангуяа усны дахин ашиглалтыг сайжруулах, гидрогеологийн хайгуул судалгааг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг сайжруулж орон нутгийн захиргаа, иргэдтэй нягт хамтран ажиллах, дайвар бүтээгдэхүүний борлуулалт болон хаягдлын ашиглалтыг урт хугацаанд тогтвортой байдлаар шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндөж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар болон “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн холбогдох хүмүүсээс хариулт авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Энэ жилээс эхлэн улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно
Спортын салбараас дөрвөн гавьяат тамирчин мэндэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

PEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээ
НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Т.Даваадалай: Нийслэлд 39 байршилд авто зам, 1.5 км гүүрийн ажил хийж байна
Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
Дугуйн болон явган замын ажлыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэн засаж байна
Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Ж.Мөнхбатын нэрэмжит Европ дахь монголчуудын барилдаан болно
“Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа
Нийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна
“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
Спортын салбараас дөрвөн гавьяат тамирчин мэндэллээ
Энэ жилээс эхлэн улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он