Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал тэргүүтэй төлөөлөгчид ГИХГ-т ажиллалаа

2024/11/13

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Ажлын албаны дарга Д. Ариунболд нар Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллалаа.

Гадаадын иргэн, харьяатын газар нь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага бөгөөд ГИХГ-ын дарга Н. Ууганбаяр Монгол Улсад оршиж сууж буй гадаадын иргэдийн тоон мэдээ, зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяаллын асуудлаар мэдээлэл өгч, цахим үйлчилгээ, үйлчилгээний нэгдсэн системийн талаар танилцуулав. Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хувийн мэдээллийг хамгаалах, виз, зөвшөөрөл олголтын хяналтыг сайжруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.

Гадаадын иргэн, харьяатын газрын виз, оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ 2024 онд бүрэн цахимжиж, гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэх үйлчилгээний хүндрэл багасаж, чанар, хүртээмж нэмэгдсэн эерэг өөрчлөлт, үр дүн гарч байна. Үүнийг дагаад программ хангамж, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулах, шинэ үеийн хиймэл оюун ухаан дээр суурилсан системийг хөгжүүлэх, аливаа төрлийн халдлага, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь дараагийн том зорилт болж байгааг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр онцлов.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ цахимжуулах нь аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, эдийн засагт оруулах үр өгөөж талаасаа сайн боловч нөгөө талаасаа бодит эрсдэлийг дагуулж болзошгүй тул цаашид системийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, гадаадын иргэдийн хяналтыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг чиглэл болгов. Мөн хоёр байгууллага хоорондын цахим системүүдийг холбож, мэдээлэл солилцох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг бүхий л чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он