Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Улс төрийн намын санхүүжилтийн талаарх олон улсын туршлагыг хэлэлцлээ

2024/11/07

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хамтран өнөөдөр (2024.11.07) “Улс төрийн намын санхүүжилт ба Монгол Улс, пост коммунист орнуудын туршлага, харьцуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Их Британы Ноттингхамын их сургуулийн профессор Фернандо Касал Бертоа тавьсан юм. Тэрбээр пост коммунист орнуудын улс төрийн намын санхүүжилтийн харьцуулсан судалгааг сүүлийн жилүүдэд дагнан хийж, энэ талаар ном гаргасан байна.

Профессор Фернандо Касал Бертоа илтгэлдээ Монгол Улс болон бусад пост коммунист орнуудын улс төрийн намын тухай хууль тогтоомж, эрх зүйн орчныг харьцуулан өгүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэлтэй асуудлууд, намын санхүүжилтийн хяналтыг хэрэгжүүлэх субъектуудын эрх зүйн чадамж, энэ асуудлаарх парламентын болон Засгийн газрын эрх хэмжээг хэрхэн тодорхойлсон зэргийг нарийвчлан авч үзсэн байна. Пост коммунист орнуудын улс төрийн намын санхүүжилтийн тогтолцоонд парламентад суудалгүй намуудад санхүүжилт олгох, мөн жендэрийн тэгш байдалд чиглэсэн санхүүжилт, бэлэн бус болон арилжааны бус санхүүжилт, мөн “Ардчиллыг дэмжих” олон улсын санхүүжилт, сонгуулийн зардлын ил тод байдал, завсрын тайлан, гуравдагч этгээдийн сурталчилгааны хориг хязгаарлалт, сонгуулийн байгууллагын эрх хэмжээ, хариуцлагын тогтолцоо зэрэг дэвшилтэт арга хэрэгслүүдийг тодорхой хэмжээнд хэрэглэж байгаа ч нарийвчилсан зохицуулалт байхгүй, парламентын суудлыг хувьчлан хуваарилаагүй, улс төрийн зээлийн санхүүжилтийн тогтолцоо, зохицуулалт байхгүй, улс төрийн санхүүжилтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үздэггүй, хандивлагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт сул зэрэг учир дутагдал олон байгааг тэрбээр дурдсан юм.

Мөн хэлэлцүүлэгт Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг “Улс төрийн санхүүжилт ба Монгол Улс” сэдэвт илтгэл тавилаа. Тэрбээр Улсын Их Хурлын 2020, 2024 оны сонгууль, тэдгээрийн үр дүнг харьцуулан авч үзсэн байна. Улсын Их Хурлын сонгуулийн тойргуудын сонгогчдын дундаж тоо 28,692 бол, нийслэл Улаанбаатар хотын тойргуудын сонгогчдын дундаж 45,575 буюу ерөнхий дунджаас 60 хувиар илүү, орон нутгийн тойргуудын дундаж 21,119 буюу ерөнхий дунджаас 26 хувиар бага байна. Энэ зөрүүг 10 хувиас хэтрүүлэхгүй байх Венецийн комиссын шаардлагыг дээрх үзүүлэлтийн аль аль нь хангахгүй байгааг тэрбээр онцлов. Мөн тэрбээр 2020 оны сонгуульд МАН, АН хоёр нийт сонгогчдын 69.4 хувийн саналыг авсан боловч парламентын суудлын 96.1 хувийг эзэлсэн бол 2024 онд сонгогчдын 61.0 хувийн саналаар парламентын суудлыг мажоритар аргаар бүрдсэн хэсгийн 97.4 хувийг эзэлсэн нь сонгуулийн хувь тэнцүүлэх зарчмын хэрэгжилт хангалтгүй байгааг илэрхийлж байна гэсэн юм. Сонгуулийн зардал бүрдүүлэлт, түүний тайлагналд илүү нарийвчилсан хяналт хэрэгжүүлэх шаардлага байгааг тэрбээр илтгэлдээ дурдав.

Хэлэлцүүлэгт оролцогчид үндсэн илтгэлүүдтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Улс төрийн намын санхүүжилтын талаарх хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Р.Батболд, Б.Мөнхсоёл, Л.Соронзонболд нар болон Монголын улс төрийн намуудын төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Энэ жилээс эхлэн улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно
Спортын салбараас дөрвөн гавьяат тамирчин мэндэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

PEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээ
НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Т.Даваадалай: Нийслэлд 39 байршилд авто зам, 1.5 км гүүрийн ажил хийж байна
Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
Дугуйн болон явган замын ажлыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэн засаж байна
Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Ж.Мөнхбатын нэрэмжит Европ дахь монголчуудын барилдаан болно
“Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа
Нийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна
“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
Спортын салбараас дөрвөн гавьяат тамирчин мэндэллээ
Энэ жилээс эхлэн улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он