Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

​Хятадуудын тавьсан хавханд өөрсдөө яваад орчхов уу

2024/11/07
Ерөнхий сайд БНХАУ-д айлчлав. Олон жил гацсан мега төслүүд хэрэгжих боломж бүрдлээ гэж баахан сэвэв дээ. Сэвсэн салхи нь одоо ч арилаагүй байна. Мухар боомтоо холбож, олон жил ярьсан УЦС-ын санхүүжилт олгох гэрээнд гарын үсэг зурсан л юм байж. Гэхдээ энэ дунд онцолж хармаар нэг зүйл байсан нь Хятадын технологийн тэргүүлэгч, барууны улс орнуудын шүдний өвчин болсон Хуавэй компанитай 5G сүлжээ суурилуулах асуудалд хамтран ажиллах явдал. Яахав хөрш орныхоо тусламжтай сүлжээгээ шинэчилж болно. Гэхдээ зарим улс орны тэр дундаа манайх шиг ардчилсан орнуудад тагнуулын үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй гэж хаагдсан Хуавэй компанитай хамтарна гэдгийг яг юу гэж ойлгох вэ?

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Хятадын “Хуавэй” компаниай 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, ухаалаг нийтийн тээвэрл, ногоон эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах болж хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болов. Уг ажлын хэсгийг Ардчилсан намаар крандуулсан Ц.Баатархүү даргалахаар болж. Дэлхийн нөгөө талд тагнуулч, технологийн хулгайч гэдэг муу шошготой энэ компанитай хамтрахын учир юу вэ, мэдээллийн аюулгүй байдал, цаашлаад Үндэсний аюулгүй байдлын тээг тушаа, хорхойтой шүд болох бус уу!

Яг энэ асуудал АНУ-д 2002 оноос хойш дэгдсэн. Тухайн үед АНУ-ын “Сиско” компанийн технологийн зарим ололтыг хулгайлж интернэт төхөөрөмжид нэвтрүүлсэн нь Америкийн дургүйг хүргэсэн. Гэвч бат нот баталж чадаагүй. Ингэж явсаар 2018 онтой золгосон. Энэ хооронд олон янзын хардлага Америкийн нийгэмд байсаар байлаа. АНУ-ын тагнуулын зургаан том байгууллага 2018 оны эхээр Конгрессын нээлттэй сонсгол зохион байгуулж дээрх компанитай холбоотой зөвлөмж гаргасан байдаг. Зөвлөмжид АНУ-ын иргэдийн мэдээллийг цуглуулдаг байж болзошгүй гэдэг үг байсан нь эрхгүй анхаарал татна. Дараа жил нь Хуавэй болон ZTE компаниудад хориг тавьсан. 2021 оны дундаас эхлээд тус компанид үйлдвэрлэсэн утсыг АНУ-ын Холбооны засгийн газрын ямар ч агентлагт ашиглахыг хориглосон билээ.

АНУ-д үүссэн асуудал Ази, номхон далайн томоохон төлөөлөл Австралид ч дуулиан дэгдээв. Улмаар 2012 онд Австралийн холбооны сүлжээ халдлагад өртөв. Хэргийн эзэн нь өнөөх л “Хуавэй”. Тус брендийн төхөөрөмжид хортой код байсан нь тодорхой боллоо. Энэ асуудлаас хойш яг зургаан жилийн дараа 2018 онд Австралийн засаг захиргаа Хуавэй компанийн төхөөрөмжийг нутагтаа нэвтрүүлэхийг хориглоон юм. Цаашлаад 2021 оны сүүл гэхэд төрийн албан хаагч тус брендийн төхөөрөмж хэрэглэхийг хориглосон билээ.
Канадад ч мөн адил асуудал дэгдсэн. Эхлээд технологийн хулгай гэж үзэж байсан бол эцэстээ төрийн байгууллагуудын мэдээлэл цуглуулж байж болзошгүй болтлоо газар авсан. Канадын Засгийн газар олон жил хэлэлцсэний эцэст 2022 оны тавдугаар сард тус компанийн 5G сүлжээг хэрэглэхийг хориглосон юм.

Хамгийн сүүлд энэ оны наймдугаар сард Европын холбооны 11 улс тус компанийн 5G сүлжээг хориглох шийдвэр гаргасан юм. Бүр цаашлаад Европын холбооноос ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой 21 дүрэм баталсан нь тохиолдлын хэрэг биш. Швед, Итали, Словени тэргүүтэй дээрх 11 улс 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд тус компанид үйлдвэрлэсэн сүлжээний төхөөрөмжийг хэрэглээнээс гарган мөн хугацаанд багтан төрийн бүх албан газраас уг төхөөрөмжийг устгахаар болоод байна.

Энд нэг зүйлийг тодотгох хэрэгтэй. Хуавэй компани БНХАУ-тай тагнуулын үйл ажиллагаанд хамтардаг гэдгийг бат нот нотлоогүй. Гэхдээ улс орнууд болзошгүй эрсдлээс сэргийлэн тус компанийн төхөөрөмжийг хэрэглээнээс хасах бодлого баримталж байна. Ташрамд сануулахад БНХАУ-ын Үндэсний тагнуулын тухай хуульд 2018 онд нэмэлт өөрчлөлт орсон юм. Уг хуулийн 1-р бүлгийн долоодугаар заалтад “Бүх байгууллага, иргэд үндэсний тагнуулын үйл ажиллагааг хуулийн дагуу дэмжиж, тусалж, хамтран ажиллаж, өөрийн тагнуулын байгууллагын нууцыг хамгаална” гэж заасан юм.

Хөрш их гүрнүүдийн бодлого түүнийг сөрөн зогсох дипломат арга ажиллагаагаар 30 жил замнасан нь Монгол Улс. Цаашид ч энэ бодлогоо баримталж гуравдагч хөршийн бодлогоо үргэлжлүүлнэ. Өнгөрсөн хугацаанд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт ч асар их байсныг дурдах нь илүүц биз. Геополитикийн хамгийн эмзэг, магадгүй дэлхийн дэг журам өөрчлөгдөх эгзэгтэй цаг үед бид заавал БНХАУ-тай, тэр дундаа Хуавэй компанитай хамтран ажиллах хэр чухал вэ гэдгийг эрэмбэлж бодох ёстой. Бид дотоодоосоо дайсан хайгаад олон жилийн өмнө улс төрийн золиос болсон нэгний үхлээр шоуддаг юм байна лээ. Шударга ёс тогтооно гэж нүдэнд зүс буруу харагдсаныг сонгож аваад, шонд өлгөдөг юм байна лээ. Одоо дайснаа гадна талаас хайвал яасан юм. Соёлын ваучер гэж уянгалж, төсөв түнтийлээ гэж уурсаж, хиймэл дагуул хөөргөн гэж сагсалзаж байхын оронд Хуавэй үнэхээр чухал уу гэдгийг бодоод үзвэл яасан юм.
 
Б.Болорсүх
 

Холбоотой мэдээ

Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай гэж ХХААХҮЯ үзэж байна
Дорнод аймагт гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилж зохион байгуулахыг даалгав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай гэж ХХААХҮЯ үзэж байна
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 73 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн тендерт 5 компани шалгарлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК наймдугаар сард 2.9 сая тонн нүүрс борлуулав
Нэгдүгээр эмнэлэг 100 жилийн ойгоо угтан дэлхийн шилдэг технологи “х50 халдваргүйжүүлэх төхөөрөмж“-ийг нэвтрүүллээ
ХӨСҮТ-ийн эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулжээ
"Алтанбулаг" боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 3, ачаа тээврийн урсгал 4 дахин нэмэгдэх боломжтой боллоо
Тийболын Азийн аваргын мөнгөн медальт баг тамирчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ
Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана
Өнөөдөр улсын бүртгэлийн дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Дорнод аймагт гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилж зохион байгуулахыг даалгав
Нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр, айлуудын гэр нурсан байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он