Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ЁЗДБХ : “Тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав

2024/11/07
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 06-ны хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 10 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонслоо.

Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааны талаарх мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга Б.Солонгоо танилцууллаа.

Тэрбээр, хамтарсан Засгийн газар байгуулагдснаас хойш төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг баталж, сурталчлан таниулах арга хэмжээ авч ажиллаж байгаа талаараа болон Ёс зүйн дэд хорооны хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам, төлөвлөгөөг баталсан талаар танилцуулсан.
Мөн Засгийн газрын  Хэрэг эрхлэх газрын дэргэд Ёс зүйн дэд хороо 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс ажиллаж эхэлсэн талаарх мэдээллийг өгөв. Тэрбээр, төрийн албаны харилцаа хандлагын зөрчил гомдлыг хэрхэн шалган барагдуулж буй талаар, иргэдээс мэдээлэл авах 11 11 төвд ирсэн санал хүсэлтийг задлан шинжилсэн тухайгаа танилцуулав. Тухайлбал, тэдгээр гомдлын 64 хувь нь төрийн албан хаагчтай холбоотой бөгөөд өргөдөлд хариу өгдөггүй, байгууллагын цахим хуудаст байршуулсан утсаа авдагүй, төрийн бодлого, шийдвэр мэдээ, мэдээлэлд буруу тайлбар өгсөн, цагийн хуваарийн дагуу ажилладаггүй гэсэн гомдлууд иржээ. Эдгээр гомдлын 58,2 хувийг шийдвэрлэсэн хэмээн мэдээлээд, цаашид анхаарах асуудлаа танилцуулсан юм. Тухайлбал, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн хороодын гомдол, мэдээлэл шалгаж, шийдвэрлэх хүрээг оновчтой болгох, ёс зүй, ёс суртахуун, ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, ёс зүйн шаардлага, ёс зүйн хэм хэмжээ зэрэг тодорхойлолт, ойлголтын зөрүүг арилгах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл  ажиллагааг хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах, ёс зүйн хууль тогтоомжид шинжилгээ хийх замаар төрийн албан хаагчийн ёс суртахууныг зохицуулсан давхардал,  хийдэл, зөрчлийг цэгцлэн ёс зүйг нэгдмэл байдлаар авч үзэх, хариуцлага шийтгэлээс илүүтэйгээр тооцохоос илүүтэй эерэг хандлага, зан үйлийг дэмжсэн урамшууллын механизмыг судлах зэргийг анхаарах шаардлагатай байна гэв.


Түүний дараа Байнгын хорооны 2023 оны 10 дугаар тогтоолын хүрээнд Боловсролын яамнаас хэрэгжүүлсэн ажлын явцын мэдээллийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулсан. Тэрбээр, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”-ийн 10.1 дэх заалтыг хэрэгжүүлж, сургуулийн өмнөх, ерөнхий, мэргэжлийн боловсролын салбарын нийт 2152 байгууллагын "Ёс зүйн дэд хороо"-г шинэчлэн байгуулсан. Ёс зүйн дэд хороонд нийт 8544 гишүүн ажиллаж байна. Боловсролын ерөнхий газраас долоо хоног бүрийн мягмар гарагт зохион байгуулдаг аймаг, нийслэлийн Боловсролын газрын удирдах ажилтны цахим уулзалтаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”-ийн танилцуулгыг хийж, 200 гаруй албан хаагчийг хамруулаад байна. Нийгэмд ёс суртахууны эерэг чиг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор 2023 оныг “Боловсролын салбарын ёс зүйн жил” болгон зарлаж, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн багш, удирдах болон бусад ажилтнуудад ёс зүй, манлайллыг сайжруулах сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулсан гээд тогтоолын 1.8 болон 1.9 дэх заалтын хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан. Тогтоолын дээрх заалтуудыг хэрэгжүүлснээр "Сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын хүрээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулах, сурах бичгийн эх зохиох ажлын хэсгийг байгуулснаас гадна ерөнхий боловсролын 1-5 дугаар ангид “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийг судалж эхэлсэн байна. Мөн “Сургалтын хөтөлбөр болон багц хэрэглэгдэхүүнийг турших, тохирцыг шалгах" ажлыг энэ хичээлийн жилд тодорхой цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж, "Ёс суртахууны хариуцлага" сургалтыг дэмжих хөтөлбөрийг батлан, ЕБС-ийн 10 дугаар ангид хэрэгжүүлж байгаа ажээ.


Байнгын хорооны 2023 оны 10 дугаар тогтоолын 1.4, 1.5 дахь заалтын хэрэгжилтийн талаарх мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн танилцуулснаар хуралдаан үргэлжиллээ. Тэрбээр, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн талаарх мэдлэг шалгах сорилуудыг шинээр боловсруулж, шалгалтын сорилын санг баяжуулахаар төлөвлөж байна гээд “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав. Мөн УИХ-аас Төрийн албан хаагчийн албан тушаалд сонгон шалгаруулж, томилоход төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг мөрдөх, ёс зүйн төлөвшил, зан үйлийн хэв маягийг тодорхойлох сорил, даалгаврын агуулгаар үнэлэх үйл ажиллагааг өргөжүүлэн төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоонд тулгуурлан хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд хэрхэн ажиллаж буй талаараа танилцуулсан. Мөн тэрбээр Ёс зүйн дэд хороог хэрхэн байгуулж ажиллаж буйгаа тайлагнав.  2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 6762 Ёс зүй дэд хороог байгуулсан байна. Ёс зүйн дэд хорооны гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх асуудлыг тодорхой болгохтой холбогдуулан Ёс зүйн хорооноос “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 10 дугаар тогтоолыг батлан мөрдүүлж байна гэлээ. Танилцуулагуудтай холбогдуулан байнгын хорооны гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа. 
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын тавьсан багш нарын сэтгэл зүйг дэмжих, ёс зүйн хэм хэмжээг сахиулахад боловсролын салбарт ямар ажил хийж байгаа талаарх асуултад Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал хариуллаа.


Тэрбээр, Багш нарын ажлын байран дахь ачааллыг бууруулах чиглэлээр хийсэн судалгаанд үндэслэн тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Жил бүр болдог Багш нарын их хурлаар хэлэлцсэн асуудлуудыг дүгнээд 3 тулгуурт бодлогыг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн. Ингэснээр багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулж, багшийн ачааллыг бууруулах зэргээр шат дараатай ажлуудыг зохион байгуулна. Боловсролын салбарын 2000 гаруй Ёс зүйн дэд хороонд 8000 гаруй албан хаагчид ажиллаж байна. Шинэ тутам байгуулагдаж буй Ёс зүйн дэд хороод холбогдох байгууллагуудтай уялдаа холбоо тогтоох, соён гэгээрүүлэх чиглэлийн хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр ажиллаж эхэлсэн гэв.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, ёс зүйн чиглэлээр хийсэн ажлын үр дүнг хэрхэн үнэлж, хэмжиж байна вэ, төрийн хичнээн албан хаагчид авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон тухай дүн мэдээг тодруулахыг хүслээ. 






Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн хариулахдаа, Ёс зүйн хороо 2024 оны 2 дугаар сараас хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаас хойш дунд хугацааны буюу 2030 он хүртэлх баримтлах чиглэлээ Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөртөө  тусгасан. Энэ хөтөлбөрийн тодорхой үе шат бүрт үр дүнгээ хэмжиж, хянаад явах боломжтой. Өнөөдрийн байдлаар 1074 төрийн албан хаагч иргэн авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн байна. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдгээр 282, нийтийн албан тушаалтан хахууль авсан гэдгээр 130, хахууль өгсөн 225 хүн бүртгэгдээд явж байна гэв. Байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа “Тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Байнгын хорооны төслийг тогтоолыг батлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Энэ жилээс эхлэн улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно
Спортын салбараас дөрвөн гавьяат тамирчин мэндэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

PEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээ
НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Т.Даваадалай: Нийслэлд 39 байршилд авто зам, 1.5 км гүүрийн ажил хийж байна
Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
Дугуйн болон явган замын ажлыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэн засаж байна
Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Ж.Мөнхбатын нэрэмжит Европ дахь монголчуудын барилдаан болно
“Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа
Нийслэлийн хэмжээнд 10 байршилд шугам сүлжээний ажил гүйцэтгэж байна
“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
Спортын салбараас дөрвөн гавьяат тамирчин мэндэллээ
Энэ жилээс эхлэн улс орныхоо нэрийг олон улсад гаргасан уран бүтээлч, тамирчдыг баяр наадмын нээлтэд оролцуулдаг болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он