Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Телеграм залилан”-тай холбоотой нийт 619 гэмт хэрэг бүртгэгджээ

2024/11/04

Манай улсад сүүлийн 4 сарын байдлаар “Телеграм залилан”-тай холбоотой нийт 619 гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдэд 10,3 тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирсан байна.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Цагдаагийн Ерөнхий газар нь холбогдох байгууллагуудтай хамтран шат дараалсан ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний хүрээнд "Телеграм" платформ ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр /2024.11.04/ мэдээлэл хийлээ.  

Тус хэвлэлийн хуралд Цагдаагийн Ерөнхий газар, Монгол банк, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн төлөөлөл тус тус оролцож энэ төрлийн залилах гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойллоо.

“Телеграм” орчин дахь залилан нь даалгавар биелүүлснээр мөнгөө нэмэгдүүлэх боломжтой хэмээн иргэдийг төөрөгдүүлэн үйлдэгддэг. Иймд уг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд “Телеграм аппликейшн”-ийг гар утаснаасаа устгах, хамгаалалтын тохиргоо хийх, ямар ч тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх, интернэт банкаа бусдад ашиглуулахгүй байх, Телеграм группт элсэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Түүнчлэн цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд Цагдаагийн байгууллагын “102” болон “51-265666” тусгай дугаарын утас, “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” нүүр номын пейж хуудаст яаралтай мэдэгдэнэ үү. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх шуурхай ажиллагааны хэлтэс нь 7 хоногийн 24 цаг тасралтгүй иргэдийн дуудлага мэдээллийг хүлээн авч байна гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ

Асгарсан түлшийг саармагжуулж, хөрс хууллаа
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов
Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Асгарсан түлшийг саармагжуулж, хөрс хууллаа
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов
Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр гол замуудын түгжрэл саарч, нэвтрүүлэх чадвар сайжирна
“Туулын хурдны зам” төслийн газар чөлөөлөлт 15 хувьтай байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна
А.Амартүвшин: Ногоон оноо нь иргэдийн саналыг хүлээн авах, асуудлыг шуурхай шийдэх зорилготой санаачилга
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ
Улаанбаатар хотын гол гудамж, замуудад 7 зам тээврийн осол гарчээ
Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ
Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо
Г.Занданшатар: “Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно”
“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он