Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр БНХАУ-ын Жанжакоу хотын төлөөлөгчидтэй санал солилцов

2024/10/29

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өндөр түвшний айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буй энэ цаг үед БНХАУ-тай хэрэгжүүлэх харилцааг, тэр дундаа хотууд хоорондын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улаанбаатар хот ач холбогдол өгч ажиллаж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин БНХАУ-ын Хэбэй мужийн Жанжакоу хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга, Байнгын хорооны гишүүн Чен Чонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд хотын орлогч А.Амартүвшин нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой тохиож байгаа энэ өдөр хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг нийгмийн салбарын тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулан, шийдвэрлэхээр зорьж ажиллаж буйгаа онцоллоо.

БНХАУ-ын Хэбэй мужийн Жанжакоу хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга, Байнгын хорооны гишүүн Чен Чонг Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед төлөөлөгчдийн хамт Улаанбаатар хотод айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Улмаар талууд сэргээгдэх эрчим хүчийг Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдэд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой талаар ярилцав.  Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахад ухаалаг гэрлэн дохио, ухаалаг авто замын зогсоолыг сүүлийн үеийн технологиор нэвтрүүлэхэд хамтарч ажиллах талаар харилцан санал солилцов.

Ташрамд, Жанжакоу хот нь соёл, аялал жуулчлал, автомашины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологи, дата төв зэрэг салбарыг түлхүү хөгжүүлж, улсдаа тэргүүлэх чиглэл болгож чадсан.

Уулзалтын төгсгөлд Жанжакоу хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга, Байнгын хорооны гишүүн Чен Чонг цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлж, хоёр хот хамтарч ажиллах тухай эрмэлзлийн бичгийг гардуулав.

Холбоотой мэдээ

Асгарсан түлшийг саармагжуулж, хөрс хууллаа
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов
Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Асгарсан түлшийг саармагжуулж, хөрс хууллаа
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов
Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр гол замуудын түгжрэл саарч, нэвтрүүлэх чадвар сайжирна
“Туулын хурдны зам” төслийн газар чөлөөлөлт 15 хувьтай байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна
А.Амартүвшин: Ногоон оноо нь иргэдийн саналыг хүлээн авах, асуудлыг шуурхай шийдэх зорилготой санаачилга
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ
Улаанбаатар хотын гол гудамж, замуудад 7 зам тээврийн осол гарчээ
Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ
Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо
Г.Занданшатар: “Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно”
“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он