Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Техникийн хамтын ажиллагааны төслийн үндсэн баримт бичигт гарын үсэг зурлаа

2024/10/25

ЖАЙКА-Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага, Сангийн Яам, Эдийн Засгийн Хөгжлийн Яам, “Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Техникийн Хамтын Ажиллагааны “Улсын хөрөнгө оруулалтыг зохистой удирдах замаар болзошгүй өр төлбөрийн эрсдэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай төслийн үндсэн баримт бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү арга хэмжээнд Эдийн Засгийн Хөгжлийн Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга И.Батхүү, Сангийн Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Ж.Ганбат, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын дарга Мияаги Кэнсүкэ болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцов.

Техникийн хамтын ажиллагааны “Улсын хөрөнгө оруулалтыг зохистой удирдах замаар болзошгүй өр төлбөрийн эрсдэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийг 2025 оны 3 дугаар сараас эхлэн 4 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа билээ. Тодруулбал, улсын төсөвт дарамт учруулах магадлалтай төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн төрийн болон хувийн хэвшлийн түншлэгчийн эрсдэлийг оновчтой тодорхойлон үнэлж, болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг төсөв, санхүүгийн удирдлагад тусгах, улсын хөрөнгө оруулалтын удирдлагаар дамжуулан хувийн хэвшлийн оролцоог дэмжих орчныг бүрдүүлэх зорилготой юм.

Төслийн үйл ажиллагааны хүрээнд, шинээр батлагдсан Төр, хувийн хэвшлийн тухай хууль болон дагалдах дүрэм журмын дагуу хэрэгжих ТХХТ-ийн төслийг үнэлэх, эрэмбэлэх, сонгон шалгаруулах, улмаар болзошгүй өр төлбөрийн талаас үүсэх эрсдэл талаас нь зөвлөмж өгөхөөс гадна, тус хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах холбогдох хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн гадаад болон дотоодын богино хугацааны сургалтыг зохион байгуулах, “Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын чадавхыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он