Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

Багийн эмч нарын анхдугаар зөвлөгөөн эхэллээ

2024/10/19
Багийн эмч нарын анхдугаар уулзалт Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож буй Монголын эмч нарын VII Их хурлын салбар хуралдаан болон зохион байгуулагдаж байгаа тус зөвлөгөөнд орон нутгийн сум, багийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй нийт 650 гаруй багийн эмч оролцож, санал бодлоо солилцож байна.


Уулзалтыг нээж Сайд Т.Мөнхсайхан үг хэлсэн бол УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого байнгын хорооны дарга О.Сарандаваа, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др. Соккоро Эскалантэ нар мэндчилгээ дэвшүүллээ.

Сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газар анхан шатны эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд онцгойлон анхаарч байгааг дурдлаа.



Тодруулбал цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч оршин суугаа газартаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад чиглэсэн мобайл технологийг нэвтрүүлсэн. Алслагдсан орон нутгийн амаржих эхийг эрүүл мэндийн байгууллагын амрах байранд түр байршуулж, хяналтыг хийдэг болсон, явуулын болон алсын дуудлага, гэрийн эргэлт гэх мэт хэлбэрүүдээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх санхүүжилтийн тарифыг нэг иргэнээр тооцож, газар зүйн байршлаас нь хамааруулан индексжүүлэн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэлээ.

Мөн манай улс дэлхий нийтийн  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, орчин үеийн техник, технологийн ололтыг бүх салбарт нэвтрүүлэхэд анхаарч байгаа хэдий ч анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарт нөлөөлж байгаа тулгамдсан асуудлуудыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байсаар байгааг ч илэрхийллээ.



Тухайлбал, эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн 20 орчим хувийг анхан шатны тусламж, үйлчилгээнд зарцуулж байгаа нь хангалтгүй байна. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн тогтвор суурьшилтай байдал, мэдээллийн урсгалын нэгдсэн тогтолцоо, программ хангамжийн нэгдмэл байдал, ажлын ачааллыг бууруулахад чиглэсэн оновчтой тогтолцоо бүрдүүлэх хэрэгцээ байна.



Ард иргэдээ өвчилсний дараа эмчлэхэд анхаарах бус, өвдөхөөс нь өмнө эрүүл мэнддээ анхаардаг,  эрүүл амьдралын хэв маягтай болгож хүмүүжүүлэх эрүүл мэндийн боловсролыг өсвөр наснаас нь олгож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөгч хүчин зүйлсийг арилгах,  өвчнийг эрт илрүүлэхэд салбар дундын үйл ажиллагааны уялдааг сайжруулах нэн шаардлагатай байгааг тэмдэглээд төгсгөлд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс орхигдоод байгаа иргэдэд хэрхэн хүрч үйлчлэх асуудлыг чухалчилж буй багийн эмч нартайгаа зөвлөлдөж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Гадаад: Хятадын нүүрсний импорт буурч магадгүй
“Монжура” тариаг их хэмжээгээр улсын хил нэвтрүүлэхийг завджээ
Гадаад: Сибирийн байгалийн хийн хоолойн төслийн асуудлаарх хоёр талт уулзалтаас ямар ч ахиц гарсангүй
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Гадаад: “Apple” компани энэ сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана
Судалгаа: Ажил олгогчид Z үеийнхнийг ажилд бэлэн биш гэж үзэж байна
Монгол иргэд Тайланд улсад 30 хоног визгүй зорчино

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он