Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд цаашид Ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татахад анхаарч ажиллана гэв

2024/10/02
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулах, хариу арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг бодитоор хангах зайлшгүй шаардлага байгааг өнгөрсөн жилийн зуд бидэнд харуулсан.  
Өнөөдрийн байдлаар монгол малчин өрхийн орлого, зарлагын харьцаа тэнцвэргүй буюу сард 600 орчим мянган төгрөгийн алдагдалтай аж ахуй эрхэлдэг гэсэн судалгаа бий.  Иймд Засгийн газраас “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг хоршоожуулах, хоршоодыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой “Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо”-г Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулсан.  
“Уур амьсгалын өөрчлөлт-Шинэ хоршоо-Ногоон санхүүжилт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах нь” сэдвийн хүрээнд өнөөдөр зохион байгуулагдаж буй  “Бэлчээрийн үндэсний VII форум”-д Монгол Улсын Шадар сайд, “Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо”-ны дарга С.Амарсайхан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох-Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.  
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд одоогоор улсын хэмжээнд 6300 гаруй хоршоо байгуулагдаж, 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр элсэж, 517 тэрбум төгрөгийн зээл авчээ. 2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд Ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татах чиглэлд онцгой анхаарахын зэрэгцээ төслийн зээл авсан хоршоологчдын зээлийн зарцуулалт, хоршооны үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилтийн хяналтыг сайжруулж, Зээлийн батлан даалтын санд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс батлан даалтуудыг хувийн даатгалын компаниар даатгуулж, тус зардлыг улсын төсөвт суулгахаар зорьж байгааг Шадар сайд С.Амарсайхан онцоллоо.
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлснээр:
1. Малчин өрхийн амьжиргаа дээшилж, орлого нэмэгдэнэ;
2. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгал тогтворжино;
3. Хүнсний аюулгүй байдал хангагдаж, тогтвортой нийлүүлэлт бий болно;
4. Хоршоологч, үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагаа нэмэгдэж, жижиг, дунд үйлдвэрлэл тогтвортой хөгжих боломж бүрдэнэ;
5. Тухайн орон нутаг болон бүс нутгийн өрсөлдөх чадвар, эдийн засагт оруулах үр нөлөө ихэснэ;
6. Бэлчээрийн даац, малын тоо толгой, чанар, цөм сүргийн бүтцэд эерэг өөрчлөлт авчирна;
7. Малчдын нийгмийн баталгаа, гэр бүл төлөвлөлт сайжирна;
8. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхтай, байгальд ээлтэй, ногоон шалгуурыг хангасан, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл бий болох юм.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмаар таван аварга цолтон зодоглоно
Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
Үндэсний их баяр наадмаар таван аварга цолтон зодоглоно
PEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээ
НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ
Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн 14 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Т.Даваадалай: Нийслэлд 39 байршилд авто зам, 1.5 км гүүрийн ажил хийж байна
Үндэсний хувцсаар гоёсон 7000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо
Дугуйн болон явган замын ажлыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэн засаж байна
Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Ж.Мөнхбатын нэрэмжит Европ дахь монголчуудын барилдаан болно
“Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он