Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтын I шатыг 10 сарын 3-нд зарлана

2024/09/30

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийг 2024 оноос шуурхай хэрэгжүүлж, төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг нээлттэй зохион байгуулсан.

Улмаар БНСУ-ын “Духуа инженеринг” ХК өнгөрсөн долоодугаар сараас метро барих ажлын зөвлөх үйлчилгээг хариуцан хэрэгжүүлж, төлөвлөлтүүдээ боловсруулж байгаа юм.

Төлөвлөгөөний дагуу энэ аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг зохион байгуулахаар болсон.

Тэгвэл метро барих төслийн талаар Нийслэлийн Засаг дарга “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн төслийн менежер, инженер Т.Даваадалайтай ярилцлаа.

Энэ үеэр Хотын дарга “Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээ хуваарийн дагуу хийгдээд явж байна. Барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг аравдугаар сарын 3-нд эхлэхээр төлөвлөж байна. Бидэнд өнөөдөр дэлхийн хэмжээний томоохон төслүүд болох Эмээлт эко аж үйлдвэрийн парк , Сэлбэ дэд төв, Шар хад дэд төв, Баянхошуу дэд төв, хог шатаах болон лаг боловсруулах үйлдвэр, хот доторх хурдны замууд, хоёрдугаар түвшний замууд зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа гүйцэтгэхэд инженер, техникийн ажилчид хамгийн чухал байна. Монгол Улс дэлхийд эдийн засгаараа буюу дэлхийн улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүний жагсаалтаар 140 дүгээр байрт дөхөөд явж байна. Гэсэн ч дэлхийн эдийн засгаараа хүчирхэг эхний 40 орон хэрэгжүүлж байгаа метро, хурдын замын төслүүдэд бид оролцож байна. Тиймээс төслүүдийг хэрэгжүүлэхэд ажиллах хүчийг нөхөх хэрэгтэй. Түүнчлэн дэлхийн хэмжээний бүтээн байгуулалт хийхэд тендер шалгаруулалтын нөхцөлийг ч мөн шинэчлэх хэрэгтэйг би хэлсээр байна. Анхдагч хэрэгцээгээр хангах Африкийн орнуудад зориулсан хуулийг манайх шиг том бүтээн байгуулалт хийгээд эхэлсэн улсад хэрэглэхэд тохиромжгүй” гэлээ.

Аж үйлдвэр, инженерийн том төслүүд дээр ажиллах хүч яагаад дутагдаж байгаа талаар инженер Т.Даваадалай Хотын даргад хариулт өгсөн.

Тэрбээр “Бид өмнө нь дандаа ашиглалт буюу бусдын бүтээгээд өгсөн зүйлс дээр ажилладаг байсан. Харин өнөөдөр бид аж үйлдвэрийн том төслүүдээ хэрэгжүүлэхэд бүхнийг эхнээс нь өөрсдөө гардаж бүтээн байгуулна. Үүнд туршлага, сэтгэл, зүтгэл бүх ур чадвараа гаргаж хийж харуулах хэрэгтэй. Мөн дэлхийн хэмжээний том төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай инженер, техникийн ажилчдыг улсдаа авчирч ажиллуулах нь таны хэлснээр чухал байна” гэдгийг тодотгосон юм.

Ийнхүү нийслэлд хэрэгжүүлж буй дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалтын нэг метро барих төслийн барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлнэ.

Зөвлөх үйлчилгээ, инженеренгийн ажлууд үе шаттай хэрэгжиж байна.

Холбоотой мэдээ

Хятадын үндэсний газрын тосны корпорацитай шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцов
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна
Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятадын үндэсний газрын тосны корпорацитай шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцов
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна
Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана
“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зочид буудал байгуулахаар төлөвлөжээ
Асгарсан түлшийг саармагжуулж, хөрс хууллаа
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов
Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр гол замуудын түгжрэл саарч, нэвтрүүлэх чадвар сайжирна
“Туулын хурдны зам” төслийн газар чөлөөлөлт 15 хувьтай байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна
А.Амартүвшин: Ногоон оноо нь иргэдийн саналыг хүлээн авах, асуудлыг шуурхай шийдэх зорилготой санаачилга
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ
Улаанбаатар хотын гол гудамж, замуудад 7 зам тээврийн осол гарчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он