Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

2026 оноос хог хаягдлыг булж устгахгүй, шатааж эрчим хүч гаргаж авна

2024/09/30

Одоогийн байдлаар нийслэлд гурван төвлөрсөн хогийн цэг байдаг. Улаанчулуут, Цагаандаваа, Морингийн давааны эдгээр хогийн цэгт жилд 400 мянга гаруй тонн хогийг устгадаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна.

Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тэгвэл 2026 оноос хогийг булж устгахгүйгээр шатаах аргыг хэрэглэж эрчим хүч гаргаж авах, үлдэгдэл үнс нурмаар явган замын хавтан хийх боломжтой болж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр мэргэшсэн судлаач Э.Одонтуяатай ярилцлаа.

Энэ үеэр хотын дарга “Нийслэлчүүд гурван төвлөрсөн хогийн цэгт жилд 400 мянган тонн хогийг булж устгадаг. Булж устгах арга бол байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Европын томоохон улсууд энэ аргаас хэдийн татгалзаад байна. Тиймээс улаанбаатарчууд 2026 оноос эхлээд газарт хогоо булахгүй. Хогоо шатааж, эрчим хүч гаргаж авна. Үлдэгдэл үнс, нурмаар барилгын материал, явган замын хавтан хийж хот тохижилтод нийлүүлнэ. Үүний тулд Цагаан даваа болон Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт тус бүр нь 24 мегаваттын эрчим хүч гаргах чадалтай хог шатаах үйлдвэр төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Гэрээг энэ оны сүүлчээр үзэглэнэ. Түүнчлэн хатуу хог хаягдлыг дахин боловсруулж барилгын материал болгох төслийг Европын сэргээн босголтын банктай хамтран хэрэгжүүлж дуусах шатандаа байна” гэдгийг хэлсэн юм.

Мөн Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргаж авах төслийг хэрэгжүүлэхээс гадна Нарангийн энгэрийн буюу Улаанчулуутын хогийн цэгт хий шатаах байгууламж барих төслийг Солонгос улстай хамтран хэрэгжүүлэх талаар нийслэлээс хэлэлцээр хийж байгаа билээ. Хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах, боловсруулж барилгын материал үйлдвэрлэхийн тулд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хог хаягдлыг зөв ангилж, ялгаж сурах хэрэгтэй байна.

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он