Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

БОХХААБХ: Хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаарх мэдээллийг сонслоо

2024/03/20

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 03 дугаар сарын 19-ний хуралдаан 17 цаг 29 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлсэн.

Хуралдааныг Байнгын хорооны дарга Ж.Батжаргал даргалж, Хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаарх мэдээлэл сонслоо.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулав. Тэрбээр мэдээлэлдээ, Улсын хэмжээнд 2024 онд 390.6 мянган га-д үр тариа, үүнээс 365.6 мянган га-д улаанбуудай, 19.3 мянган га-д төмс, 15.3 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, 78.3 мянган га-д малын тэжээл, 68.9 мянган га-д тосны ургамал, нийтдээ 580.0 мянган га-д тариалалт хийж, 350.9 мянган  га-д уринш боловсруулж, 546.7 мянган тонн үр тариа, үүнээс 515.3 мянган тонн улаанбуудай, 225.8 мянган тонн төмс, 220.7 мянган тонн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 4.0 мянган тонн, 195.8 мянган тонн тэжээлийн ургамал,  34.3 мянган тонн тосны ургамал, нийт 1.2 сая тонн ургац хураан авч, хүн амын хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 95.0 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна гэж байлаа.

Мөн тариалалтад улаанбуудайн үр 55.0 мянган тонн шаардагдахаас Хөдөө аж ахуйн корпорацид 7.2 мянга, улсын үрийн нөөцөд 3.0 мянга, аж ахуйн нэгж, иргэдэд 40.6 мянган тонн нөөцтэй байгаа бөгөөд импортоор 9.5 мянган тонн үр орж ирүүлэхээр гэрээ хийж буйг дурдахын зэрэгцээ хүнсний ногооны үрийн хэрэгцээг тооцвол нийт 1177 тонн шаардлагатай гэв.

Өвлийн хүлэмж хоёр га, зуны нийллэг хальсан хүлэмжийн тариалалтыг 16.6 га-гаар нэмэгдүүлнэ. Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн 13.7 тэрбум төгрөгөөр 5196 ширхэг нийллэг хальсан хүлэмж авах ажлыг зохион байгуулна гэдгийг Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ онцлоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг дэмжих, жимс, жимсгэний дотоодын хангамжийн хувийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн 980 сая төгрөгт Төв, Хэнтий, Увс аймгууд, нийслэлийн Баянзүрх дүүрэгт чанарын шаардлага хангасан, нутагшсан сортын жимс жимсгэний суулгац үржүүлгийн төв 12 га-д байгуулна. Жижиг, дунд үйлдвэрийн сангаас 2.8 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлттэй нөхцөлөөр олгох ажлыг хэрэгжүүлнэ гэдгийг тодотгосон.

Тэрбээр мэдээлэлдээ, Засгийн газрын хуралдаанд улаанбуудайн үрийг 30, төмс, хүнсний ногооны үрийг 80 хувь, бордооны татаасыг 30 хүртэл хувь олгох шийдвэрийн төслийг бэлтгэж, танилцуулна. Улсын төсвийн 4.4 тэрбум төгрөгт хөрсний үржил шимийг сайжруулах, ургац нэмэгдүүлэх зорилгоор бордоо хэрэглэсэн хуулийн этгээдэд хөнгөлөлт үзүүлэх, төмс хүнсний ногооны механикжуулалт 3.9 тэрбум төгрөгийн үнийн хөнгөлөлт олгож, 950 га талбайг механикжуулна гэж байлаа.

Түүнчлэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгө сайжруулах зээлд 2024 онд 65.0 тэрбум, хүнсний ногооны үйлдвэрлэлд 16.0 тэрбум төгрөгийг тус тус  жилийн 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээнд анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулахыг дэмжихэд 8.0 тэрбум, хүлэмжийн аж ахуй байгуулахад 7.0 тэрбум, зоорийн аж ахуй байгуулахад 10.0 тэрбум төгрөгийг тус тус жилийн 6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээл олгох мэдээллийг тариаланчдад хүргэж, хүсэлт ирүүлсэн материалыг цахим системд хянаж, арилжааны банканд хүргэж, бодлогын гэрээ байгуулан ажиллаж байна гэв.

Хүнсний ногооны хадгалалт, улирлын хамаарлыг бууруулах зорилгоор улсын төсвийн 13.5 тэрбум төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Орхон, Мандал, Баянгол, Шаамар, Хушаат, Жавхлант, Зүүнбүрэн сумдад баригдах 200-500 тонн төмс, хүнсний ногооны зоорь барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг  зохион байгуулаад байгааг мэдээлэлдээ дурдсан юм.

Салбарын сайд мэдээлэлдээ, газар тариалангийн үйлдвэрлэлд 23.0 мянган тонн шатахуун хэрэгцээтэй ба тариалалт, уринш боловсруулалтад 11.0 мянган тонн, ургац хураалтад 12.0 мянган тонн шаардагдах тооцоог гаргаж холбогдох мэргэжлийн байгууллагуудад албан тоот хүргүүлсэн гэхийн сацуу  цаг агаарын болон бусад  гэнэтийн давагдашгүй хүчин зүйл  учраагүй тохиолдолд тариалалтыг 14-16 хоногт гүйцэтгэх техникийн хангамж бүрдээд буйг онцлон тэмдэглэсэн.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, ОХУ, Укрианы нөхцөл байдалтай холбогдуулан хаврын тариалалт эхлэхэд дизель түлшний хангамж тасалдахгүй, бүрэн нийлүүлэхэд холбогдох арга хэмжээ авч буй эсэх, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин говийн аймгуудын байгаль, цаг агаарын онцлогт тохирсон хүлэмжийн аж ахуйг дэмжсэн зэрэг тариалалтын бодлого баримталсан эсэх, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, малын тэжээлийн үйлдвэрлэлийн асуудалд тодорхой бодлого, дэмжлэг төлөвлөсөн эсэхийг илүүтэй тодруулж байлаа.

Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал  үг хэлж, хаврын тариалалтын асуудалд холбогдох салбарын яам, Ажлын хэсэгт чиглэл өгсөн. Тухайлбал, тэрбээр Төсвийн байнгын хороотой хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн хуулийн төсөл тариаланчдын бүтээгдэхүүний үнэ, хэрэглэгчдэд хүрч буй гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн асуудалд ч томоохон нөлөө үзүүлэх хэдий ч бид тариалангийн үйлдвэрлэлийн хүрсэн түвшин, дэвшүүлсэн зорилтоосоо ухрахгүй гэдгийг тодотгоод хаврын тариалалтын бэлтгэл ажлыг бүрэн хангах шаардлагатайг онцолсон. Төр засгаас  анхаарал тавьж 1959 онд атрын анхдугаар аяныг өрнүүлснээс хойших 65 жилийн хугацаанд газар тариаланг бие даасан шинжлэх ухааны үндэслэлтэй салбар болгож хөгжүүлсэн бөгөөд цаашид энэхүү амжилтаа улам ахиулан өргөжүүлэн, хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэж, үр дүнтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. 

Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд байгаа 40 мянган тонн үрийн хянан баталгаажуулалт, импортоор орж байгаа үрийн чанар, цаашлаад малын тэжээлийн ургамлын үрийн хангалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг гэж байлаа. Мөн хаврын тариалалтаас өмнө аж ахуйн нэгжүүдийн зээлийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, говийн бүсрүү хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зээл олгох асуудлыг тусгах, тариалалтаас ургац хураалт хүртэл шаардлагатай түлш, шатахууны нийлүүлэлт, хангалтын асуудалд бодлогоор анхаарах, үрийн нөөцтэй болох, хөрс, талбайн хамгаалалтын хүрээнд хашаажуулалтын ажилд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах чиглэлийг өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан Пусан хотын номын сантай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Б.Мөнх-Эрдэнэ ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг, тамирчдын ялалтын салхийг хагаллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан Пусан хотын номын сантай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
Хууль бусаар агнасан тарвагыг ЗӨСҮТ-д шилжүүлэн өгчээ
Баруун бүсэд гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах чиглэлээр санал солилцов
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр нэг сая тонн нүүрс баяжууллаа
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Дүүжин замын тээвэр төслийн тулгуур баганыг суурилуулах ажил үргэлжилж байна
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ
Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа
Б.Мөнх-Эрдэнэ ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг, тамирчдын ялалтын салхийг хагаллаа
ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын таван бөх зодоглоно
Маргааш УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган эхэлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он