Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

ГССҮТ “Tri-Service” эмнэлэгтэй хамтран өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг нэвтрүүлэх сургалт эхлүүлэв

2024/09/10

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт суурилуулсан барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх үүднээс есдүгээр сарын 1-ний өдрөөс Тайванийн “Tri-Service” эмнэлгийн эмч, сувилагч нартай хамтран нэг сарын хугацаатай ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Эмнэл зүй хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг тэргүүтэй удирдлагын баг өнөөдөр Тайванийн “Tri-Service” эмнэлгийн их эмч M.D. PhD Shan Yueh Chang, сувилагч Ms. Miao-Hsia Hau нарыг хүлээн авч уулзлаа.

Барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ нь эсийн анхдагч түвшинд эд эсийн хөгшрөлтийг удаашруулж, сэргэлтийг түргэсгэх боломжтой дэвшилтэт технологи бөгөөд эд эсийн түвшинд гэмтлийн гаралтай архаг явцтай том хэмжээний шарх, түлэгдлийн шарх, халдварлагдсан шарх, ясны идээт үрэвсэл, тархины хүнд гэмтэл болон бусад олон өвчлөлийн үед эдгэрэлтийн явцыг түргэсгэх өндөр ач холбогдолтой эмчилгээний нэгэн арга юм.

Тиймээс дээрх сургалтаар уг төхөөрөмжийг хэрхэн ашиглах, эмч, мэргэжилтнийг сургаж чадавхжуулах, эмчилгээний явц болон үр дүнд хяналт хийх, аюулгүй ажиллагааг бүрдүүлэх, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний заавар, журмын талаар сургалтын хөтөлбөр гарган ажиллаж эхэллээ.

Цаашид уг эмчилгээг хэрхэн зөв зохион байгуулах, тусламж үйлчилгээнд хэрэгцээтэй бусад зүйлсийн талаар ГССҮТ-ийн удирдлагууд Тайваний эмч, сувилагч нартай зөвлөлдөж, цаашдын үйл ажиллагаагаа ярилцсан байна.

ГССҮТ-өөс 2016 онд Тайванийн Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтарсан сургалт зохион байгуулж, эмч мэргэжилтнүүдээ Тайванийн эмнэлгүүдэд сургаж байсан бол, өнөөдөр “Tri-Service” эмнэлгийн эмч, сувилагч нарыг эх орондоо урьж, салбар эмнэлэгтээ байрлуулан ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж буй юм гэж ГССҮТ-өөс мэдээллээ. 

Холбоотой мэдээ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Гадаад: Хятадын нүүрсний импорт буурч магадгүй
“Монжура” тариаг их хэмжээгээр улсын хил нэвтрүүлэхийг завджээ
Гадаад: Сибирийн байгалийн хийн хоолойн төслийн асуудлаарх хоёр талт уулзалтаас ямар ч ахиц гарсангүй
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Гадаад: “Apple” компани энэ сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана
Судалгаа: Ажил олгогчид Z үеийнхнийг ажилд бэлэн биш гэж үзэж байна
Монгол иргэд Тайланд улсад 30 хоног визгүй зорчино

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он