Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Төрийн өмчийн ЕБС-ийн захирлуудтай уулзаж, санал хүсэлтийг нь авч эхэллээ

2024/09/10

Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулгын хамт Баянзүрх дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг хүлээн авч уулзан, бодлого төлөвлөлтөө танилцуулахын зэрэгцээ тэдний тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонслоо.

Боловсролын сайдын зүгээс багш нарын ачааллыг бууруулах, хүүхэд бүрийг тэгш хамран сургах, сурагчдад тулгардаг ачааллыг багасгах гэх мэт зорилгоор хэрэгжүүлж буй зохицуулалт, шинэчлэлүүдийн талаар мэдээлэл өгч, нэгдүгээр улирлын бие даалтын долоо хоногт сурагчдыг музей үзүүлэх бол гуравдугаар улирлын бие даалтын долоо хоногт гамшгаас хамгаалах сургалтад хамруулна гэдгийг онцлов.

Захирлуудын хувьд сургууль болон заалны барилгууд ашиглалт, стандартын шаардлага хангахгүй, хүртээмжгүй байгаа нь хамгийн том асуудал болоод байгааг онцолж, сургуулийн орон тооны нормативыг нэмэх, багш, ажилтнуудын цалинг өсгөх зэрэг хүсэлтийг илэрхийлсэн юм.

Засгийн газраас аль нэг салбарыг онцлох бус, төрийн албан хаагчдын цалинг нийтэд нь, инфляцтай уялдуулан үе шаттайгаар өсгөх бодлого баримталж буйг Боловсролын сайд хэлж, уулзалтын үеэр ирүүлж буй бүх хүсэлтэд хариу хүргүүлнэ хэмээв. Энэ мэтчилэн бүх дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзалт зохион байгуулна.

Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн 33, төрийн бус өмчийн 34 ерөнхий боловсролын сургуульд 78,000 гаруй хүүхэд суралцаж, 7000 орчим багш, ажилтан ажиллаж байна. Энэ хичээлийн жилд тус дүүрэгт гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 16 сургуулийн 8138 сурагч байсан. Үүнээс 10 сургуулийн 6743 сурагчийг түрээсийн хичээлийн байранд хамруулж, 5 сургуулийн дотоод нөөц боломжийг ашигласан бол 1 сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх асуудал шийдэгдсэн байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Хятадын үндэсний газрын тосны корпорацитай шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцов
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна
Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятадын үндэсний газрын тосны корпорацитай шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцов
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна
Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана
“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зочид буудал байгуулахаар төлөвлөжээ
Асгарсан түлшийг саармагжуулж, хөрс хууллаа
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов
Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр гол замуудын түгжрэл саарч, нэвтрүүлэх чадвар сайжирна
“Туулын хурдны зам” төслийн газар чөлөөлөлт 15 хувьтай байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна
А.Амартүвшин: Ногоон оноо нь иргэдийн саналыг хүлээн авах, асуудлыг шуурхай шийдэх зорилготой санаачилга
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ
Улаанбаатар хотын гол гудамж, замуудад 7 зам тээврийн осол гарчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он