Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

АТГ: Хөрөнгө, орлогоо зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа

2024/09/03

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024 оны эхний хагас жилд  иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд  нийт 263 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав.

Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь хууль ёсны  орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг нарийвчлан хянан шалгахаар Эрүүл мэндийн яам, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан.  

Зарим мэдүүлэг гаргагч авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүрэгтээ хайнга хандах, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг зөрчилтэй мэдүүлэх, санаатайгаар хөрөнгө, орлогоо мэдүүлэхгүй орхигдуулах, эсхүл олоогүй орлого, байхгүй хөрөнгийг зохиомлоор мэдүүлэх, мөн хуульд заасан хөрөнгө, орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд хуулийн хугацаанд мэдүүлэх үүргийг хэрэгжүүлээгүй зэрэг зөрчлийг гаргасан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд нийт 25 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасан холбогдох хариуцлагыг тооцуулан ажилласан байна.

Тухайлбал Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн “О”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “А”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төслийн зохицуулагч “Ц”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Н”, “Э” нар хөрөнгө, орлогын мэдүүлгийн “Газар”, “Орон сууц барилга байгууламж”, “Орлого”, “Зээл” хэсэгт өөрийн эзэмшлийн газар, агуулах, тээврийн хэрэгсэл худалдан борлуулсан орлого, банкнаас авсан зээл, хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй орон сууц, гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоол, зуслангийн байшин, гэр бүлийн гишүүний үйл ажиллагааны орлого, үүсгэн байгуулсан болон хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийг мэдүүлээгүй зэрэг зөрчилд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлагыг тооцууллаа гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Хятадын үндэсний газрын тосны корпорацитай шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцов
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна
Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хятадын үндэсний газрын тосны корпорацитай шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцов
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна
Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана
“Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зочид буудал байгуулахаар төлөвлөжээ
Асгарсан түлшийг саармагжуулж, хөрс хууллаа
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов
Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр гол замуудын түгжрэл саарч, нэвтрүүлэх чадвар сайжирна
“Туулын хурдны зам” төслийн газар чөлөөлөлт 15 хувьтай байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна
А.Амартүвшин: Ногоон оноо нь иргэдийн саналыг хүлээн авах, асуудлыг шуурхай шийдэх зорилготой санаачилга
Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ
Улаанбаатар хотын гол гудамж, замуудад 7 зам тээврийн осол гарчээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он