Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв

2024/09/02

Эх орны ирээдүй болсон оюутан, сурагчид аа

Эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ

Хүндэт эцэг эхчүүд ээ!

Та бүхэндээ эрдэм номын их аяны гараа, мэдлэг оюуны өртөө болсон хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Их Хурал нийт хүн амын 40 хувийг хамардаг боловсролын салбарт зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж, 2024 онд ДНБ-ий 5.7 хувь, төсвийн нийт зарлагын 20.4 хувьд хүргээд байна.

Мөн энэ оноос эхлэн өмнөх парламентын баталсан Боловсролын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулиар их дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгож дэлхийн иргэдийг бэлтгэх, багшийн ур чадвар, гүйцэтгэлд суурилсан санхүүгийн урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг олон сайн өөрчлөлтүүд хийгдсэн.

Боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт бол улс орны хамгийн үр ашигтай хувьцаа байдаг. Иймд 2024 онд шинээр байгуулагдсан парламент Боловсролын багц хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, боловсролын салбарын дэд бүтэц, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтаас гадна хот хөдөөгийн боловсролын тэгш бус байдлыг бууруулах, сурагчийн хөгжил, төлөвшил, сургалтын чанар, технологи, инновацид зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.  

Боловсрол зөвхөн диплом, дүнгийн хуудсаар хэмжигддэг цаг ард хоцорч, боловсролын салбарын чиг хандлага хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, их өгөгдөл, интерактив, бүтээлч арга барил руу чиглэж, дэлхий нийтээрээ эдгээрийг төгс эзэмшихийн төлөө уралдаж байна. 

Хүүхэд залуус Та бүхэн монгол ёс уламжлал, үүх түүхээ мэддэг, өвөг дээдсээ хүндэлдэг, хүний эрхийг дээдэлдэг, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэн болж төлөвших нь эх орондоо оруулж буй хамгийн том хувь нэмэр билээ. Иймд өнөөдөр эрдэм мэдлэгт шунан дурлаж, илүү их ном уншиж, ирээдүйн зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөө тасралтгүй суралцахыг уриалж байна.

Эрдэм номын мөрөөр ирээдүйн өнгийг зурж, эх орныхоо хөгжил дэвшлийн буухиаг үргэлжлүүлэх эрхэм дүү нартаа, эх орны маргаашийн нарыг мандуулах эрдэмтэн мэргэн багш нартаа 2024-2025 оны шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

2024.09.01

Холбоотой мэдээ

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
"Бадрах Энержи" компани болон Орано группийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
"Бадрах Энержи" компани болон Орано группийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав
"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ өсжээ
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
Төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
Өнөөдрийн байдлаар 363 вагон цистерн нефтийн бүтээгдэхүүн байна
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
МИАТ: Маргаашийн зарим нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он