Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,Гадаад бодлого

​ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна

2024/08/30
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ирэх есдүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад айлчлах тухай Кремлийн хэвлэлийн албанаас эш татан ТАСС агентлаг мэдээллээ. Айлчлалынхаа үеэр Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн ёслолд оролцох юм.

Түүнчлэн уг айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх хэтийн төлөвийг хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцож, хэд, хэдэн баримт бичигт гарын үсэг зурах юм байна.

Олон улсын эрүүгийн шүүхээс 2023 оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах тогтоол гаргаж байсан юм. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 1998 оны долоодугаар сарын 18-ны өдөр баталж, 2002 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн байдаг. Түүнчлэн 2023 оны сүүлээр Монгол Улсын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон билээ. Одоогоор Монгол Улс Ромын дүрэмд заасан үүргээ биелүүлэх эсэх нь тодорхойгүй байна. ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монгол Улсыг ОХУ-ын Ерөнхийлөгчийг баривчлах магадлал маш бага гэж мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хамгийн сүүлд 2019 оны есдүгээр сард айлчилж, Халхын голын ялалтын 80 жилийн ойн ёслолд оролцож байсан билээ.

Холбоотой мэдээ

Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Тамер Аль-Файлакави тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх үүрэг өглөө
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Өнөөдөр 16:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 10 зам тээврийн осол бүртгэгджээ
Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх үүрэг өглөө
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана
Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо
Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Тамер Аль-Файлакави тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
Хяруу, цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалж, өвөлжилтийн бэлтгэлээ эрт хангахыг зөвлөж байна
Итали улстай байгальд суурилсан шийдлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
“Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа
Аюулгүй байдлыг хангах болон хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна
АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
ЗГ: “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ
Шүлхийн голомтын тархалтыг хязгаарлаж, хариу арга хэмжээ авч байна
ЗГ: Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он