Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Узбекстан улс дахь “Chevrolet” автомашины үйлдвэрийн гүйцэтгэх захирал Улмасбек Алимовыг хүлээн авч уулзлаа​

2024/08/26

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Узбекстан улс дахь “Chevrolet” автомашины үйлдвэрийн гүйцэтгэх захирал Улмасбек Алимовыг хүлээн авч уулзлаа​. 
Уулзалтад Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, газрын дарга С.Сүхбат, Узбекстан улс дахь “Chevrolet” автомашины үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Улмасбек Алимов, Төв Азийн бүсийн худалдаа хариуцсан захирал Зафар Закиров, Гадаад харилцаа, экспорт хариуцсан захирал Зохид Саламов, “Доктор авто чэйн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Чинзориг нар оролцож импортыг орлох, экспортын чиг хандлагатай үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд салбарын хөгжлийг түргэтгэх, байгаль орчинд сөрөг нөлөө багатай тэргүүний технологи нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.
Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам байгуулсныг онцлоод, Узбекстан улс дахь “Chevrolet” автомашины үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон эрдэс баялгийн боловсруулалтад тэргүүлэх ач холбогдол өгч байгаа бөгөөд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний сүлжээг бий болгох, инновац шингэсэн тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, нутагшуулах, дамжуулах, үйлдвэрлэл технологийн парк байгуулах замаар аж үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчин, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ногоон хөгжлийг дэмжих зэрэгт онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагаа тэмдэглэв.

Манай яам нь холбогдох хууль эрх зүйн орчны хүрээнд ”Төмөрлөг боловсруулах үйлдвэрлэл эрхлэх”, “Машины үйлдвэрлэл эрхлэх”, “Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх, үйлдвэрлэл эрхлэх” чиглэлүүдээр тусгай зөвшөөрөл олгож байна. Уг тусгай зөвшөөрлүүдийг олгосноор экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол Улсын хог хаягдлын менежментийг сайжруулах, хоёрдогч түүхий эд материалыг боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг боломжийг бүрдүүлж байгааг салбарын сайдын зүгээс дурдав.

Холбоотой мэдээ

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан түр завсарлалаа
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан түр завсарлалаа
Ерөнхий боловсролын сургуульд жишиг гар угаах орчин бий болгоно
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт хоёр дахин өсжээ
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг орон нутагт нутагшуулна
"Автомашингүй өдөр" буюу бямба гарагт 43 чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно
Эмнэлгийн хуудас хянах ажлыг түргэн шуурхай болгох шинэчлэлийг эхлүүллээ
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Гар утсыг нь хулгайлж, данснаас нь 10 сая төгрөгийг нь шилжүүлжээ
Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
ЗГ: Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он