Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

БНХАУ-ын Ляонин мужтай хамтран ажиллах тухай санал солилцов

2024/08/13

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэйг өнөөдөр ажлын хэсгийн хамт хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Хятад хоёр улсын  зам тээврийн салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх тухай санал солилцлоо.

Уулзалтад, Монголын талаас Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗТЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Артур, ТЗДТЗБЗГ-ын дарга Х.Итгэлт, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга  Б.Нямдаваа нар оролцлоо. 

Хятадын талаас Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэй, тус мужийн Ардын Засгийн газрын  ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цуй Чанжэн, Тээврийн газрын дэд дарга Ли Жируй, Худалдааны газрын дэд дарга Жан Вэйдун, Ляонин мужийн Ардын засгийн газрын гадаад харилцааны газрын дэд дарга Жао Хонбин, Гадаад харилцааны хэлтсийн дарга Чен Лэй, Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны асуудал эрхэлсэн зөвлөх Лю Жинжи, бусад мэргэжилтнүүд оролцлоо.Уулзалтын эхэнд, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэйтэй уулзаж, хоёр улсын зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож буйд талархал илэрхийлээд, Хятад улс бол Монгол Улсын мөнхийн хөрш төдийгүй гадаад харилцааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч улс. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа салбар бүрт өргөжин тэлж байгаатай уялдуулан зам тээврийн салбарт энэхүү харилцааг улам тэлэх, хамтран ажиллах боломж, нөөц их байгааг дурдсан юм.  

БНХАУ-ын Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэй БНХАУ-ын Ляонин муж нь  эдийн засаг, дэд бүтэц, аж үйлдвэрлэл хөгжсөн муж, зургаан боомттой. Монгол Улстай хамгийн ойр далайн боомттой  гэдгийг онцлоод, манай улстай боомтын хамтын ажиллагаа, тээвэр логистик, дэд бүтэц, уул уурхайн бүтээгдэхүүн зэрэг олон чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Талууд уулзалтаар Монгол Улстай газарзүйн байршлын хувьд, хамгийн ойр байрлах Жинжоу боомтыг Монгол Улсын экспорт, импортын хоёр дахь гол гарц болгож ашиглах, Монгол Улсын дэд бүтцийг өргөжүүлэн хөгжүүлэх  чиглэлд зам тээврийн салбарт төмөр зам барих, хатуу хучилттай автозам тавих,  хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэж, санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “БНХАУ-ын Тяньжин боомт дээр Монгол Улсын импортын тээврийн чингэлгүүд 2-3 сараар хүлээгдэж, ачаа тээврийн бөөгнөрөл үүсээд байгааг шуурхай шийдвэрлэхэд бидний энэ удаагийн уулзалт, хамтын ажиллагаа чухал үр нөлөөтэй гэдгийг тодотгоод,  хоёр улсын зам тээврийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар илүү нухацтай хэлэлцэж, олон удаа хоосон ярих бус хийж бүтээх нь чухал байгааг онцлов.

Холбоотой мэдээ

D-GOV.MN цахим систем ажиллаж байна
ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг Завхан аймгийн Онцгой комисстой хамтарсан хурал хийлээ
ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын таван бөх зодоглоно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын таван бөх зодоглоно
Маргааш УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган эхэлнэ
ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг Завхан аймгийн Онцгой комисстой хамтарсан хурал хийлээ
D-GOV.MN цахим систем ажиллаж байна
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан түр завсарлалаа
Ерөнхий боловсролын сургуульд жишиг гар угаах орчин бий болгоно
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт хоёр дахин өсжээ
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг орон нутагт нутагшуулна
"Автомашингүй өдөр" буюу бямба гарагт 43 чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно
Эмнэлгийн хуудас хянах ажлыг түргэн шуурхай болгох шинэчлэлийг эхлүүллээ
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он