Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

БНСУ-ын усны байгууламжийн экспертүүд Сэлбэ, Дунд голын цэвэрлэгээний үйл явцтай танилцлаа

2024/07/25

Сэлбэ, Дунд гол дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийт 25 аж ахуйн нэгж хамтран хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд нийтдээ 370 мянган шоо метр лаг хашаасыг цэвэрлэхээс ажлын явц өнөөдрийн байдлаар 80 хувьтай үргэлжилж байна.

Лаг хагшаасыг зөөж цэвэрлэсний дараа даланг өндөрлөж, өргөтгөн, хүчитгэх, зарим байршилд Сэлбэ сэргэлт төслийн хүрээнд тохижилт хийхээр төлөвлөж байна. Тэгвэл дээрх ажлын үйл явцтай БНСУ-ын “Ду Хуа инженеринг” ХК-ийн усны байгууламж хариуцсан дэд захирал Жон Сэ Жин, “Сусон инженеринг” ХК-ийн усны нөөцийн хэлтсийн дарга Бэ Ён Сан нар танилцлаа.

БНСУ-ын “Ду Хуа инженеринг” ХК-ийн усны байгууламж хариуцсан дэд захирал Жон Сэ Жин “Монголын ард түмэн байгалийн унаган төрх, хэв шинжийг тэр хэвээр хадгалж хамгаалдаг гайхалтай соёлтой ард түмэн. Энэ утгаараа Сэлбэ, Дунд голын бургасыг зөөвөрлөж лаг хагшаас цэвэрлэж байгаа явдлыг байгалиа сүйтгэж байна гэж шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ мэргэжлийн хүний нүдээр одоо байгаа нөхцөл байдлыг харахад Сэлбэ, Дунд гол доторх бутыг авахаас өөр аргагүй байна. Голын голдиролд ургуулахад тохирохгүй мод гэж бий. Сэлбэ, Дунд голд байршиж байгаа эдгээр бургас нь лагшсан учраас ус нэвтрэх чадамжийг бууруулдаг. Тиймээс энэ модыг зөөвөрлөж лаг хагшаасыг цэвэрлэж байгаа нь хамгийн зөв ажил юм. Үерээс урьдчилан сэргийлэх нь нэн тэргүүнд чухал асуудал уу? Модыг тэр хэвээр хадгалж хамгаалах нь чухал уу гэдгийг ард иргэд бодох хэрэгтэй. Богино хугацаандаа одоо хийж байгаа ажил арга хэмжээ нь зөв. Гэхдээ цаашид урт хугацаандаа нарийн судалгаа, тооцоолол гаргаж ажиллах хэрэгтэй байна” гэв.

“Сусон инженеринг” ХК-ийн усны нөөцийн хэлтсийн дарга Бэ Ён Сан “БНСУ-д технологи ашиглаж голын лаг хагшаасыг цэвэрлэдэг. Лаг хагшаасыг цэвэрлэж байх явцад шавар гол руу урсдаг учраас хамгаалалтын системийг байршуулж цэвэрлэдэг. Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэж, бургасыг зөөвөрлөж байгаа үйл явцтай танилцлаа. Уг нь дээрх хоёр голын даланг хоёр тийш сунгах нь үерээс урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой шийдэл. БНСУ-д далангаа сунгах боломжгүй үед авто замыг дээшлүүлж ус урсах урсцын өргөнийг нэмэгдүүлдэг.  Харамсалтай нь Сэлбэ, Дунд голын даланг сунгах боломжгүй байгаа харагдаж байна. Тиймээс голыг лаг хагшаасыг цэвэрлэж цаашид мастер төлөвлөгөө боловсруулж ажиллах хэрэгтэй харагдлаа” гэв.

“Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан “БНСУ-ын усны байгууламжийн хоёр эксперт ирж бидний хийж буй ажил арга хэмжээтэй танилцлаа. Сэлбэ голын баруун тал буянгийн зам голын төвшнөөс доогуур байгаа учраас үерт хамгийн их өртөхийг хэлж байгаа. Бид тухайн байршилд түшиц хана хийж дээгүүр замтай байх зураг төсөв хийгээд байгаа” гэв.

Холбоотой мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна
Арьс, ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэнэ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Маргаашаас нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд үргэлжилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв
"Идэр"-ийн голд суусан ачааны автомашиныг татан гаргажээ
Ногоон устөрөгчийн технологи нэвтрүүлсэн туршлагаас судална
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он