Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Бусад

ЕВРО 2024 | Испани-Итали | Хэн нь хэн бэ?

2024/06/20

Испани, Италийн аль, аль нь эхний тоглолтоо ялалтаар эхлүүлсэн бахдам амжилтаар Гелсенкирхэн хотод ирж байна. Италийн хувьд өмнөх тэмцээний аваргын цомоо хамгаалагч баг. Харин Испани бол энэ тэмцээнд аваргын цомоо хамгаалан дараалж түрүүлсэн анхны баг юм. Испанийн хувьд залуу авьяастнууд ихтэй баг бол Италийн хувьд яг торгон ирэн дээрээ яваа олон тоглогчтой баг гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Хоёр улсын шигшээ баг түүхэндээ 39 удаа таарч тоглосноос Испанийн шигшээ 14, Италийн шигшээ 11 удаа ялалт байгуулж, 14 удаа эвийн гэрээ байгуулж байжээ. Оруулсан гоолын хувьд ч ойролцоо. Испаничууд 45 гоол оруулсан бол Италичууд 46 гоол оруулж байжээ.

 


ИСПАНИ


 

Испаничууд нээлтийн тоглолтоо Хорватын эсрэг тун давгүй хийсэн. Тэд ердөө эхний хагаст л тоглолтын хувь заяаг шийдчихсэн юм. Ялагдашгүй Армадагаас эхний хагас гурван гоол оруулсан билээ. Эхний тоглолтод Фабиан Руйз гоол, гоолын дамжуулалт өгч, Альваро Мората гоол оруулсан. Европын аваргын түүхэнд талбайд гарсан хамгийн залуу тоглогч болсон Ламин Ямал ердөө 16-хан насандаа гоолын дамжуулалт өгч түүхэнд үлдэж байна. Испаничууд одоогоос яг 12 жилийн өмнө Европын аваргын шигшээ тоглолтод Италитай таарч 4-0 онооны харьцаагаар бут ниргэж байсан түүхтэй. Испанийн шигшээ багийн хувьд бүх тэмцээнийг оролцуулаад сүүлийн таван тоглолтод нэг хожигдон, нэг тэнцэж, гурван тоглолт дараалж ялалт байгуулаад байна. Тэд энэ хугацаанд 16 гоол оруулж, ердөө таван гоол хаалгандаа алдсан формтойгоор Гелсенкирхэнд ирээд байна.

 


ИТАЛИ


 

Италичуудын хувьд тэмцээний эхлэл тийм ч сайн байгаагүй. Европын аваргад ердөө хоёр дахь удаагаа оролцож байгаа Албанийн шигшээд эхний гоолыг алдсан. Европын аваргын түүхэнд хамгийн хурдан хугацаанд хаалгандаа гоол алдсан Италийн шигшээ 10 минутын дараа Бастонигийн гоолоор тэнцүүлж, тэнцээний гоолоор таван минутын дараа Бареллагийн гоолоор тэргүүллийг авсан билээ. Тоглолт яг энэ дүнгээрээ өндөрлөсөн. Эхний тоглолтын дараа Италийн хэвлэлүүдийн зарим нь шигшээ багаа шүүмжилсэн хэд, хэдэн нийтлэл бичсэн билээ. Италийн шигшээ баг бүх тэмцээнийг оролцуулаад сүүлийн таван тоглолтод нэг ч хожигдоогүй формтой байна. Тэд дөрвөн удаа ялалт байгуулж, нэг удаа тэнцжээ. Италийн шигшээ энэ хугацаанд 7 гоол оруулж, хоёр л гоол хаалгандаа алдаад байна. Итали хэв маягийн хамгаалсан, хамгаалалтаас сөрөг довтолгоонд шилждэг тоглолт үр дүнгээ өгч байгааг энэ статистикаас харж болно.

 


Дасгалжуулагч юу хэлэв?


 
Испанийн дасгалжуулагч Луйс де ла Фуенте: “Бид том тэмцээн бүрд учраа таардаг. Испани-Итали бол сонгодог тоглолт үзүүлдэг баг. Манай хоёр багийн алинд нь ч дэлхийн хөлбөмбөгийн гайхалтай соёл, чадвартай тамирчид бий. Гайхалтай багийн эсрэг чадах бүхнээ хийх болно”

Италийн дасгалжуулагч Лучиано Спалетти: “Манай хоёр баг том тэмцээний шигшээ, хагас шигшээд байнга шахуу учраа таардаг. Бидний тоглолтын хэв маяг өмнөх тоглолтынхоос өөрчлөгдөхгүй. Испани бөмбөг авах л юм бол бидэнд гай тарих чадвартай баг. Тиймээс аль болох бөмбөг бага өгч, хамгаалалтын зохион байгуулалтаа алдахгүйг хичээх болно”

Холбоотой мэдээ

Литва улс Беларусьтай хиллэх хилээ хаажээ
Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна
Австрали хүнд гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЗГ: Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой 2026 онд тохиож байна
Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ
ЗГ: Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжүүлнэ
Хүннү хот төслийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 10 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн есөн байршилд 102.7 км урт үерийн хамгаалалтын далан, суваг байгуулна
Цагаан сарын битүүний өдрийг амралтын өдөр болголоо
Г.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан “туслах багш” хөгжүүлж байна
Зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийгдэж байна
Ж.Дуламсүрэн: Махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны борлуулалтыг өнгөрсөн жилээс эрт эхлүүлж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын худалдааны сайд Ё Хан Гү нар Давос хотноо уулзав
Монгол Улсын зэвсэгт хүчний төлөөлөгчид Катар улсын агаарын цэргийн бааз болон сургалтын төвд зочиллоо
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр НЗДТГ-т ажиллалаа
Дэлхийн аялал жуулчлалын ирэх 10 жилийг тодорхойлох зорилготой хуралдаанд оролцож, үг хэлэв
АТГ: Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 21 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 10 хувьтай үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он