Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Бусад

ЕВРО 2024 | Словени-Серби | Тоглолтын өмнө

2024/06/20

Словени, Сербийн хувьд нөхцөл байдал харьцангуй өөр байна. Сербийн хувьд эхний тоглолтоо Англитай хийж харамсалтай нь хожигдсон. Харин Словенийн тухайд Данийн шигшээ багтай эвийн гэрээ байгуулсан. Энэ хоёр багийн аль, аль нь хожигдох эрхгүй талбайд гарч байна. Хоёр баг түүхэндээ найман удаа учраа таарч хоёул нэг, нэг удаа ялалт байгуулсан. Харин зургаан удаа эвийн гэрээгээр өндөрлөжээ. Үүнээс Словени 11 гоол оруулсан бол Сербчүүд 13 гоол оруулсан юм.
 


СЛОВЕНИ

Словеничүүдийн хувьд урам зориг дүүрэн байна. Учир нь зүүн жигүүрийн хамгаалагч Эрик Янзагийн хүчтэй цохилтоор Данийн багтай тэнцсэн. Эхний тоглолтын дараа Словенийн Дело сонин “Германд мөрөөдлөө биелүүлэх эхний алхмаа хийлээ” гэж бичсэн юм. Словенийн хувьд бүх тэмцээнийг оролцуулаад сүүлийн таван тоглолтод гурав тэнцэж, хоёр ялалт байгуулсан, нэг ч хожигдолгүй формтой байна. Хамгийн гол нь сүүлийн 13 тоглолтод Словенийн шигшээ ямар нэгэн байдлаар өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулжээ. Тэд сүүлийн таван тоглолтод зургаан гоол оруулж, таван гоол оруулсан байна. Ямар нэгэн байдлаар хамгаалалт учраа олчихвол тэд үнэхээр мөрөөдлөө амьд үлдээж мэдэх юм.


СЕРБИ

Серби эхний тоглолтоо энэ тэмцээнд түрүүлэх багуудын эгнээнд жагсаж буй Английн багтай хийж 1-0 онооны харьцаагаар хожигдсон. Эхний үе бүхэлдээ Английн шигшээн давамгайлал дор өрнөсөн ч хоёрдугаар хагаст Сербүүд гайхалтай олон довтолгоо хийсэн ч төгсгөж чадаагүй. Олон гоолын зөрүүгээр бус ердөө нэг гоол хаалгандаа алдсан нь тэднийг хүчтэй байгааг харуулна гэж Сербийн хэвлэлүүд мэдээлсээр байна. Ямартаа ч Тадич, Митрович, Влахович нар байгааг мартаж болохгүй. Сербийн шигшээ багийн хувьд форм тун тааруу байна. Тэд сүүлийн таван тоглолтод гурав ялагдаж, хоёр ялалт байгуулсан. Тэд өрсөлдөгчийнхөө хаалганд зургаан гоол оруулж, долоог хаалгандаа алджээ. Хагас хамгаалалт болон хамгаалалтын шилжилтүүд учраа олчихвол өрсөлдөгчөө хожих потенциаль бийг мэргэжилтнүүд хэлж байна.
 


Дасгалжуулагч юу гэж хэлэв?

Словенийн дасгалжуулагч Матжай Кек: “Бид эерэг дүнд хүрч, энэ тэмцээнд зүй ёсоор оролцох баг шүү гэдгээ батлан харуулах явдал юм. Бид минутаас минутад өсөж байгаа. Эхний тоглолтдоо тэнцсэн, цаашид хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалахгүйн тулд бүх нөөцөө дайчилна”

 

Сербийн дасгалжуулагч Драган Стойкович: “Хүн бүр урам зоригтой байна. Бидэнд ялалт бүхнээс илүү чухал. Словенийн эсрэг бид тоглоход бэлэн байна. Английн шигшээтэй тоглоход хэтэрхий сүрдсэн. Одоо бид тэгэхгүй, дайчин тоглох болно”

Холбоотой мэдээ

Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
Хулгайлсан цагаа уучлал хүссэн захидлын хамт буцаан өгчээ
​Ким Жөн Ун гэж хэн бэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АТГ: Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн томоохон төслүүдтэй холбоотой хэргүүдийн шалгалтын явцыг мэдээллээ
Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, "Эрдэнэт үйлдвэр"-т хохирол учруулахыг завдагсдыг баривчлав
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
​С.Бямбацогт мөнгө угаагч, хүүлэгчдийн хяналтыг атгахаар улайрч байна
ГЕГ: 2026 оны эхний 10 сард автобензин импорт 11.5 хувиар өсжээ
Цэрэг зодуулсан уу, хүнд өвчтэй байв уу
Маргааш "Чингис хаан цом"-ын төлөөх барилдаан болно
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он