Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Дэлхийн сав баглаа боодлын байгууллагын Удирдах зөвлөлийн 111 дэх удаагийн хуралд оролцлоо

2024/06/19

Дэлхийн сав баглаа боодлын байгууллага (WPO)-ын Удирдах зөвлөлийн 111 дэх удаагийн хуралд Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны удирдлагууд оролцлоо.

Тус хурал нь Тайланд Улсын Бангкок хотноо 2024 оны зургаадугаар сарын 12-16-ны өдрүүдэд болсон бөгөөд хуралд 29 орныг төлөөлөн Удирдах зөвлөлийн нийт 41 гишүүн оролцов.

Дэлхийн сав баглаа боодлын байгууллага нь 1968 онд нийгэмлэг хэлбэрээр үүсэн байгуулагдсан, үндэсний болон бүс нутгийн сав баглаа боодлын хүрээлэн, холбоод, мэргэжлийн байгууллагууд, худалдааны холбоод зэрэг сонирхогч талуудыг нэгтгэсэн ашгийн бус, төрийн бус, олон улсын холбоо юм.

Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо 2020 онд Дэлхийн сав баглаа боодлын байгууллага (WPO)-ын гишүүнээр элссэн билээ.

Азийн бүсийн сав баглаа боодлын томоохон олон улсын үзэсгэлэнгүүдийн нэг болох “Propak Asia 2024” олон улсын үзэсгэлэн тус хурлын үеэр болсон бөгөөд нээлтийн ёслолд Дэлхийн сав баглаа боодлын байгууллагын ерөнхийлөгч Лусиана Пеллегрино (Luciana Pellegrino) оролцож үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “ProPak Asia 2024” олон улсын үзэсгэлэн нь бүс нутаг болон бусад улс орнуудын сав баглаа боодлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, инновацын чухал платформ болно гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

“Propak Asia 2024” олон улсын үзэсгэлэнгийн онцлох арга хэмжээнүүдийн нэг нь Дэлхийн сав баглаа боодлын байгууллага (WPO), Азийн сав баглаа боодлын холбоо (APF), НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO) хамтран зохион байгуулсан Дугуй ширээний уулзалт байв.

НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Хүнсний аюулгүй байдал, хүнсний системийн хэлтсийн дарга Али Бадарне (Ali Badarneh) оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны Тэргүүн Удирдах зөвлөлийн хурал болон дугуй ширээний уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүд болон Монголын сав баглаа, боодол үйлдвэрлэлийн салбарын чухал асуудлуудыг хөндөж үг хэлэв.

Мөн түүнчлэн Австралийн сав баглаа боодлын институтийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын сав баглаа боодлын салбарт сургалт хөгжил, мэргэжил арга зүйн тал дээр түлхүү хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он