Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,Сонгууль 2024

Монголыг нийгэмчлэх намын төлөвлөгөө

2024/06/11
Сонгуулийн сурталчилгаат аян эхлэхээр аймаар, аймаар явдал газар авдаг. Нэгнээ “хужаа, эрлийз, хурлийз”-аар нь дуудах, хулгайч, луйварчин, алуурчин, талуурчин, тагнуулч, хорчингоор нь цоллох энүүхэнд. Цирк дүүрэн алиалагчид суулгачихсан аятай л хошиг шог. Гадаадын эзлэн түрэмгийллээр далайлгаж, баахан хаос үүсгэх нь ч бий. Сонгуультай жилд есөн шидийн хог үзсээр уджээ, бид.

Энэ жилийн сонгууль л гэхэд социалист коммунист хандлага ажиглагдсанаар эхэлсэн нь юутай аюумшигтай. Дотор ч харанхуйлах шиг. МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинжлэх ухааны академи, Монгол үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгчидтэй уулзаж, “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулснаас эхтэй юм. Монголын төр шинжлэх ухаанч болох зорилго тавьж, эрдэмтэн мэргэдийн дуу хоолойг хүргэж, тэдний толгойг ашиглахын тулд ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэлийг намын жагсаалтаар өөд нь татлаа. Хөдөлмөрчдийн дуу хоолойг дээш хүргэхийн тулд МҮЭХ-ноос өөрсдөө санаачлан хамтран ажиллах саналыг хүргүүлж, тус холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнбат УИХ-д нэр дэвшиж явна. Санал хүргүүлэх ч гэж дээ дээрээс өгсөн заавар л байх.

Өнгөцхөн харахад аятайхан хэрэг боловч цаагуураа сонгогчдын массыг МАН хоёрхон суудлаар худалдаад авчихлаа. Ингээд Монголын тархи, хөдөлмөрчин олон МАН-ын атганд хуйгаараа яваад орчихов оо гэж...

Хамтын ажиллагааны санамж бичиг хэмээх халхавчлах стратегийн зорилго бол Монголын сонгогчдын дийлэнх хувийг эзлэх хөдөлмөр эрхлэгчдийн массыг эрдэмтэн мэргэдтэй нь атгаад авлаа. Нэгэнт л төлөөлөл нь дээшээ гарахаар болсон тул академийнхэн ч, үйлдвэрчний эвлэлийнхэн ч бүгдээрээ саналаа өгч дэмжих гэх нь гарцаагүй.

Намын татаасаар дээшээ гарсан улстөрчид сонгуулийн дараа ачийг нь хариулахын тулд өөрсдөдөө байгаа бүхий л нөөц бололцоог дайчлах нь мэдээж. Иргэдийн итгэлийг даасан олон эрдэмтэн, хөдөлмөр эрхэлдэг хүн бүрийг багтаасан үйлдвэрчний эвлэлүүд тийнхүү төрийн жолоодлогоор ажиллаад эхэлбэл соц-ком үеийн нэгдэлжих хөдөлгөөн шиг XXI зууны монголчуудыг нийгэмчлэх төлөвлөгөөт ажил болж хувирна!

За, эрх баригч нам нь тэнд тэгж явахад сөрөг хүчний төлөөлөл, улсын маань эв нэгдлийн бэлгэ тэмдэг явсан экс Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон, Хөвсгөл, Булганд нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ. Энэ үеэр индэр дээрээс хэлсэн үг бүр аймаар санж. Тусгаар тогтнол минь нүдэн дээр унаад өнхрөх шиг...

Нэр дэвшигч Х.Баттулга: Өнөөдөр дэлхий дахины байдал ямар байгааг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Хойд хөрш маань дайнтай байна. Урд хөрш маань дэлхийн том гүрнүүдтэй эдийн засгийн байлдаад эхэлсэн. Бид хаана нь, хэнтэй нь, яаж оролцох вэ гэдгээ шийдэх түүхэн сонголт...

Орос дайнтай байгаа, үнэн. Хятад эдийн засаг нь тэлэхийн хэрээр дэлхийн томоохон тоглогчидтой мөнгөний дайн хийж байгаа нь ч бас үнэн. Харин бид “Женко”-гийн хэлсэн шиг аль нэг талд орох ёстой улс биш. Төвийг сахисан, гурав дагч хөршийн бодлого баримталдаг ардчилсан Монгол Улс юу дутлаа гэж аль нэг улсад дагаар орох билээ дээ?! Энэ сонгууль бол ирэх дөрвөн жилд улс орноо авч явах бодлого боловсруулагчдыг сонгох ёстой болохоос олон улсын тавцанд аль нэг талд зогсохыг шийдэх түүхэн доромжлол биш сэн. Хэн юу, ямар үг хэлснээс далд санаа нь цухалздаг шиг Х.Баттулга гуай хэний талд зогсохыг уриалаад байгаа нь ойлгомжтой.

Төмөр зам ярьж, монголыг талцуулан байж Ерөнхийлөгч болсон тэр биднийг тусгаар тогтнолоосоо сайн дураараа татгалзаж, Оросын республик болох сонголтыг хийгээрэй гж уриалж явна. Ядаж байхад “түүхэн” гэчихжээ. Даший шог!

Холбоотой мэдээ

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх Б.Анарыг томилжээ
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар бригадын генерал С.Баатаржавыг томилжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Герман улс чихэрлэг ундаанд татвар ногдуулна
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад 755 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэнд хахууль өгсөн хүмүүсийг шүүхэд шилжүүллээ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Орхон аймгийн шүүгч Г.Энхтунгалагийн бүрэн эрхийг хоёр сараар түдгэлзүүлэх шийдвэрийг хэвээр үлдээлээ
Баарны хамгаалагч үйлчлүүлэгчээ зодож аминд нь хүрсэн хэргийг шалгаж байна
Анхны цаснаар 400 гаруй хүн халтирч, гэмтжээ
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жин дэх урьдчилсан шатны барилдаанууд явагдана
Ихэнх нутгаар хүйтэрнэ
Арваннэгдүгээр сарын 01-нээс суурь тэтгэвэр олгож эхэлнэ
Цагдаагийн алба хаагчид гүүрнээс үсрэхийг завдсан жирэмсэн эмэгтэйн амь насыг аварчээ
Налайх дүүргийн 4 дүгээр хорооны 1.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он