Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

2024/06/11

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 6 дугаар сарын 03-аас 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 123 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 26 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээлэлд харьяаллын дагуу шилжүүлэх  саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 922 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 1 хэргийг нэгтгэх, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.  Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 895 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн мэдэгдэл, хууль хэрэгжүүлж ажиллах тухай албан бичгүүдийг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.

Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн алба хаагч “А” нь бусдаас хахууль авсан гэх, “ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал “Б”, СЭЗХ-ийн дарга “З” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагад хохирол учруулсан гэх, БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн “В” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж хахууль өгөхийг завдсан гэх, Гаалийн улсын байцаагч нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль өгөхийг шаардсан, бусдаас хахууль авсан гэх, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга “О” нь бусдад давуу байдал бий болгож байгууллагынхаа төсөвт хохирол учруулсан гэх, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын алба хаагч “С” нь ЭХХШТХ зөрчсөн гэх, “Багануур дулааны станц” ТӨХК-ийн албан тушаалтан “Э” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх, Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан “Н” нь бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх, “Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Б” нь бусдад давуу байдал бий болгосон гэх  зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Холбоотой мэдээ

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын ерөнхий захирал Жан Бийгл-г хүлээн авч уулзлаа
“Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” арга хэмжээ эхэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ханхүү Харри, Меган Маркл нар хааны гэр бүлийн гаргасан шийдвэрийг хэзээ ч зөвшөөрч байгаагүй
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын ерөнхий захирал Жан Бийгл-г хүлээн авч уулзлаа
“Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” арга хэмжээ эхэллээ
Шатахууны нөөц, нийлүүлэлт болон түгээлтийн хяналтыг эрчимжүүлж байна
"Justice for Altantuya Shaariibuu" баримтат кино бүтээжээ
Судалгаа: Есөн цаг унтах нь эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг
БЕГ-ын дарга Х.Тамир, Хөвсгөлийн ИТХ-ын дарга асан Г.Мөнгөнхуяг нарыг шалгаж байна
ЦЕГ: Баталгаагүй линк, холбоосоор нэвтрэхгүй, хувийн болон банкны мэдээллээ оруулахгүй байхыг зөвлөж байна
Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 54.6 хувиар өсжээ
УИХдахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо
Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
Аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгааллаа
Хүрэн баавгайтай холбоотой 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он