Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

МН370 онгоцны сэгийг 10 жилийн дараа олжээ

2024/06/11
“Malaysia Airlines”-ийн МН370 дугаартай нислэгийн онгоц алга болсон хэрэг бол дэлхийн агаарын тээврийн түүхэн дэх хамгийн учир битүүлэг хэрэг явдалын нэг билээ. Одоогоос арван жилийн өмнө буюу 2014 оны гуравдугаар сарын 08-ны өдөр 227 зорчигч, нислэгийн багийн 12 гишүүнтэй МН370 дугаартай нислэгийн Боинг 777 загварын онгоц БНХАУ-ын нийслэл Бээжин хотын зорин Куала Лумпурын Олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн ч удалгүй нислэгийн удирдлагын төвөөс холбоо тасарсан. Ингээд дахин нэг цагийн дараа хиймэл дагуулын байрлал заагчтай уг онгоц Малайзын цэргийн радараас алга болсон байна. Албаныхан байдлыг ажигласан боловч МН370-р нислэг зорьсон чиглэлдээ хүрээгүй учир алга болсон гэж зарласан. Онгоцыг эрэн хайх олон улсын ажиллагааг хэдэн сарын турш зохион байгуулсан боловч сэг нь ч олдоогүй юм. Тиймээс гэмт этгээдүүд онгоцыг барьцаалан үл мэдэгдэх газарт аваачин нуусан гэх таамгийг дэвшүүлэх талууд ч бас байлаа.

Тэгвэл Иан Вильсон гэх технологийн мэргэжилтэн “Google Maps”-ыг ашиглан сураггүй болсон МН370 дугаартай нислэгийн онгоцны сэгийг олсон гэж мэдэгджээ. Тэрбээр хамгийн анх 2018 онд сураггүй болсон онгоц Камбожийн ширэнгэн ойд унасан гэх таамгийг дэвшүүлж байснаас гадна “Google Maps” дээр харагдах онгоцны сэг байж болзошгүй газар руу явах оролдлого хийсэн ч санхүүгийн хүндрэлийн улмаас бүтэлгүйтсэн учир таамгаа баталж чадаагүй гэв. Гэхдээ Иан Вильсон “Google Maps” дээр дахин дүн шинжилгээ хийж, өөрийнх нь таамаг зөв болохыг хэлээд орон нутгийн холбогдох албаныхан заасан газарт нь очиж, үзлэг хийхийг зөвлөжээ. Түүний хийсэн мэдээллээс харахад Камбожийн ширэнгэн ой дундаас уртаашаа 69 метр бүхий “цагаан зүйл” цухуйн харагдаж байгаа нь МН370 дугаартай онгоцны толгойноос сүүл хүртэлх зай бөгөөд Боинг 777 онгоцны урттай таарч байна гэв.

Холбоотой мэдээ

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдлаа
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдлаа
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Хойд Солонгос төрийн далбаагаа өөрчилжээ
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Баяндэлгэрийн хэргийг дахин хэлэлцэнэ
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
Өв соёл нэрээр хүүхдийн амиар тоглох хуулийн төслийг эсэргүүцэх шалтгаан
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга боллоо
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна
Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ
Зэсийн үнэ долоодугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрч буурчээ
Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он