Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Мал аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцлээ

2024/06/05
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2024.06.05) хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, “Цагаан алт” хөдөлгөөн өрнүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлд мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах, гүн боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хавсаргаж, “Цагаан алт” хөдөлгөөнийг хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлж, зах зээлийг тэлэх болон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлүүдээр авах арга хэмжээг тодорхойлон, Засгийн газарт үүрэг болгохоор заагаад байгаа юм.

Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн байгуулаагүй талаар Байнгын хорооны дарга Г.Ганболд дурдаж, өөрийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг танилцуулав. Түүний саналуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Т.Энхтүвшин нар үг хэлж, тогтоолын төсөлд тусгагдсан асуудлууд ихээхэн чухал болохыг онцолсн юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, МАН-ын түүхий эд АН-ын түүхий эд гэж байхгүй тул улстөржилгүй 150 мянган орчим малчин өрхийн орлогын гол эх үүсвэр болсон түүхий эдийг эргэлтэнд оруулах, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих тухай энэ асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэлээ. Мөн тэрбээр, Дарханы арьс ширний цогцолбор зэрэг  зогсонги байдалд орсон боловсруулах үйлдвэрийн төслүүдээ урагшлуулахгүй мал аж ахуйн түүхий эд өдөр ирэх тусам үнэгүй болж, малчдын орлого улам хумигдсаар байна гэв. Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд, цэрэг, цагдаа, онцгой байдлын албад хувцас, хэрэглэлээ дотоодын үйлдвэрүүдээс нийлүүлж байх нь томоохон дэмжлэг болно гэдгийг онцлоод, малын гаралтай түүхий эдээ манай улс эцсийн шат хүртэл нь боловсруулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Байнгын хорооны дарга Г.Ганболдын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

D-GOV.MN цахим систем ажиллаж байна
ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг Завхан аймгийн Онцгой комисстой хамтарсан хурал хийлээ
ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын таван бөх зодоглоно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын таван бөх зодоглоно
Маргааш УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган эхэлнэ
ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг Завхан аймгийн Онцгой комисстой хамтарсан хурал хийлээ
D-GOV.MN цахим систем ажиллаж байна
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан түр завсарлалаа
Ерөнхий боловсролын сургуульд жишиг гар угаах орчин бий болгоно
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт хоёр дахин өсжээ
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг орон нутагт нутагшуулна
"Автомашингүй өдөр" буюу бямба гарагт 43 чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно
Эмнэлгийн хуудас хянах ажлыг түргэн шуурхай болгох шинэчлэлийг эхлүүллээ
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжилнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он