Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр ,Сонгууль 2024

Энэ бол дөнгөж трейлер нь...

2024/06/04
Уг нь сонгууль хаяанд ирчихээд байхад оройн цагаар айлуудын ноход хэн нь лагаа үзэх гэж баахан хуцалддаг шиг бөөн хэрүүл уруул, дуулиан шуугиан болдог цаг сан...

Гэтэл энэ оргил цаг мартагдсан мэт хачин чимээгүй. Эс бол их тулааны өмнө нам гүм ноёлдогтой зүйрлэмээр ч юм шиг. Намуудаас сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг зарласан өнгөрсөн сарын дуулиант 20-ны оройноос өөр сонгуулийн настр алга, үнэндээ. АН-ынхан нэр дэвшигчдээ зарлах гэж намын байрандаа бөөн зодоон болсныг зурагт, цахимаар нэг шууд дамжуулсныг та бүхэн санаж л байгаа байлгүй дээ. Тэнд их олон маапаан орсон ч юм шиг. Эхийг нь эцээж, тугалыг нь турааж хаясан ч юм билүү. Үгүй бол хаанаасаа хэрүүл зодоон болох билээ. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гээд нэг их мэргэн үг байдаг даа. Либерал үзлийг дэмжиж, Либертари нам байгуулна гээд гүйж явсан “Миний гэр”-ийн Амараа нэр дэвших гэж байгаад хулхидуулчихлаа гээд л инээх, уйлахын завсарт гүйж явна билээ. Бодвол цаагуураа их л том юм тохирчихоод хулхидуулсандаа уйлж чадахгүй өөрийнхөө нэвтрүүлгээр паарайтал инээж суугаа биз. Энэ ганцхан жишээнээс харахад ихийг санаж, зөөлөн сэнтийд горилогчид нэр нь багтаагүйд уурлаж, бухимдан итгэж ядсандаа л тэр орой сошиалаар үзэж суугаа мянга, мянган сонгогчдоос ичихгүй тэгж нүдэлдээ байлгүй. Улайрсан хүн ч ичихээ мэдэхээ байчихдаг хойно доо.

Дарга нь ч гэж дарга. Хоёр нүүртэй ч юм шиг. Хөөрхий Амарааг “Ах нь чамайг од болгоно оо” гэж байгаад л хулхидчихсан ч юм шиг. Лу дарга болсноосоо хойш олон нийтийн өмнө ярихдаа манай экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шиг уянгалж ярихыг оролддог. Харин саяхан хүүхдийн баяраар монголчуудадаа мэндчилгээ дэвшүүлж, гэртээ хүүхдүүдээ дуудаж, хооллож, тансаг гэрээ гайхуулсан бичлэг фейсбүүкээр цацагдсан. Тэнд ярьж байгааг нь ажаарай. Өөрийнхөөрөө л ярина билээ. Тайзан дээр Элбэгдорж, буугаад ирэхээрээ Лу. Ер нь, Лу.Гантөмөрийг Элбэгдоржийн хүн ч гэдэг. Аль 90-ээд оны төгсгөлд Японд байхдаа тухайн үеийн улс төрийн оргилд саагиж явсан ардчиллын томчуудыг очиход нь тосож, аваад ууж, идэх юмаар дайлж, зугаацуулж, 2000 оны сонгуульд нүхээ малтаж явсан гэдэг. Ингэж л ард түмэндээ гаргадаг хоёр нүүрээ намынхандаа гаргасныг нэр дэвшигчдийг зарласан тэр оройн явдалаас бэлхнээ харчихаж болно.

Хулхидуулсан гэх хүмүүс нэгээр зогсохгүй. Гишүүн асан Г.Уянга нэр дэвшиж чадаагүйдээ шаралхаж, Х-ээр нэг мөнгө нэхсэн. Гишүүн болно гэж 16 сая төгрөг өгсөн, мөнгөө авъя аа л гэсэн байна лээ. Бас сошиалаар “Элийрэгч” нэрээр зартай Ц.Уянга Хан-уулд нэр дэвших гээд хэдэн сар усалсан ч Сонгино руу “цөлөгдөж”, тойргоо голчихсон л явна билээ. Одоо нэг их гоё, гоё хөгжил, мөрөөдөл яриад л Сонгино бол Нью-Йорк шиг худалдааны төв болох ирээдүйтэй гэчихсэн ярьж яваа харагдсан.

АН сүүлийн хоёр сонгуульд лав сайн давхисангүй. Дөнгөн данган тогтож буй эв нэгдэл нь Лугийн нэр дэвшигчдийн жагсаалтын түйвээнээр улам л нуран уналаа.

Энэ нам нь эв найргүй, тойргоо булаалдсан, АН-ынхан хүүхнүүдээ голсон явдал бол ердөө л трейлер нь...

Холбоотой мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд кибер халдлагыг илрүүлэхээр өрсөлдөж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ХУД-ийн 17 дугаар хорооны 720 хүүхдийн сургуулийг ирэх онд ашиглалтад оруулна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцоно
23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд кибер халдлагыг илрүүлэхээр өрсөлдөж байна
Боксын ДАШТ-д Монголын 10 боксчин оролцоно
Гэмт хэргийн шинжтэй таван хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “Тогтвортой” хэвээр хадгалав
Ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол олголоо
Олимп, Их Монголын гудамжны явган хүний замыг энэ сарын 15-нд шинэчилж дуусгана
E-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн портал дээрх зээлийн мэдээллийн цэсэд өөрчлөлт орлоо
ЗХУТ: Иргэд, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна
Өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлаар хүн өвчилжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он