Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Тавантолгойн нүүрс ачилтын логистикийн нэгдсэн төв ашиглалтад орлоо

2024/05/28
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Тавантолгойн ачилтын нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулах зорилтын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын 2021 оны 89 дүгээр тогтоолоор батлуулснаар уг төсөл эхэлсэн.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, хянан баталгаажуулах, магадлуулах, барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хүлээлгэн өгөх ажлыг төмөр замын тусгай зөвшөөрөл бүхий өөрийн охин компани болох “Тавантолгой төмөр зам” ХХК-иар гүйцэтгүүлэхтэй холбоотой гэрээг 2021 онд байгуулсан бөгөөд төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернейшнл” ХХК ажиллаж, төслийг барилгын ажлыг амжилттай гүйцэтгээд байна.
 
Төвийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга оролцож, төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай барьж байгуулсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага, уурхайчид болон “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернейшнл” ХХК-ийн удирдлага, инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
 
“Тавантолгойн нүүрс ачилтын логистикийн төв”-ийн бутлуур, туузан дамжуурга, овоологч тэжээгч, вагонд ачигч тоног төхөөрөмж, тэдгээрийн дагалдах барилга байгууламжаас бүрдэх бөгөөд Монгол улсад анх удаа хэрэгжиж буй инженерийн цогц шийдэл бүхий бүрэн автомат систем бүхий бүтээн байгуулалтын ажил гэдгээрээ онцлог.
 
Төсөл хэрэгжсэнээр иргэдийн хувьцаа эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэж, шинээр 135 орчим ажлын байр бий болох төдийгүй улсын эдийн засагт үлэмж их нөлөөтэй нүүрсний салбарын олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой юм гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он