Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Японы иргэдэд талархал илэрхийллээ

2024/05/24

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын Токио хотод зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн  “Никкей форум”-д оролцож байна. Энэ үеэр тэрбээр Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 Монгол, Японы хооронд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулсны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Мөн  хоёр улс 1997 оноос иж бүрэн түншлэлийн, 2010 оноос стратегийн түншлэлийн, 2022 оноос “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлж ирлээ. Өнөөдрийн байдлаар Монгол, Япон хоёр улс худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсыг идэвхтэй дэмжигч М.Хаяши тэргүүтэй парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлсэн юм. Тэрбээр, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы харилцаа “Энх тайван хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байна.  Монгол, Японы харилцааг өнөөгийн түвшинд хүргэж, өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Японы парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн зүгээс харилцааны хөгжилд анхаарч, тууштай дэмжлэг үзүүлж байдагт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагаа, нэн ялангуяа залуу гишүүд хоорондын хэлхээ холбоо, солилцоог цаашид улам бүр идэвхжүүлэх эрмэлзэлтэй байна.  Манай хоёр улс бүхий л салбарт “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтож, нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улсын харилцаа эдүгээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байна гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын “Ниппон” сангийн ерөнхийлөгч, “Сасакава”-гийн энх тайвны сангийн хүндэт тэргүүн Ё.Сасакаваг хүлээн авч уулзлаа.

Япон улсад манай улсын залуучуудыг туршлага судлуулж, “Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх” төслийн хүрээнд орон нутгийн эмч нарыг дадлагажуулах, Монголын ховор эмийн ургамлын ном товхимол хэвлүүлэх, залуу инженер бэлтгэх “Коосен” хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр Монгол Улсын нийгмийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр  оруулсан “Сасакава” сангийн хамт олонд УИХ-ын дарга талархал илэрхийллээ. Монгол Улс, Япон Улс нь бүхий л салбарт  “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтож, цаашид иргэд хоорондын солилцоог улам бүр эрчимжүүлэх шаардлагатай байгааг уулзалтын үеэр талууд онцлон хэллээ. Түүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар  тус улсын Токиогийн их сургуулийн профессор Х.Эсакиг хүлээн авч уулзав.

Энэхүү уулзалтын  үеэр Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их хурал өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцлов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
"Бадрах Энержи" компани болон Орано группийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
"Бадрах Энержи" компани болон Орано группийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав
"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ өсжээ
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
Төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
Өнөөдрийн байдлаар 363 вагон цистерн нефтийн бүтээгдэхүүн байна
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
МИАТ: Маргаашийн зарим нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он