Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

ИЦББХ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2024/05/22

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны  хуралдаан өнөөдөр /2024.05.22/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 11 цаг 16 минутад 81,8 хувийн ирцтэй эхэллээ.

Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нээж, хуралдааны ирц болон хэлэлцэх асуудлын тов, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн Ажлын хэсгийг танилцууллаа. Тус Байнгын хороо Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Энэхүү хуулийн төсөл нь таван бүлэг, 15 зүйлтэй, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, мэдээллийн технологийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилттой.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-д “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Э.Батшугар, Х.Ганхуяг нараас бичгээр болон аман тайлбараар зарчмын зөрүүтэй санал гаргасан тул санал тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн гишүүн зөвлөлийг хэр хугацаатай томилох, хэрхэн шалгаруулах талаар асуухад Цахим, харилцаа холбооны сайд Н.Учрал, хуулийн төслийн 11.7-д Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газраас тогтооно гэсэн зохицуулалтыг тусгасан гэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг,  Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулаад, Ажлын албыг яаманд хариуцуулбал илүү үр дүнтэй хэмээн байр сууриа илэрхийлж, санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг хуулийн төслийн 13.3.11 дэх заалт буюу "мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэгдсэн мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаа явуулах байрны түрээсийн зардлын 50 хүртэлх хувийг санхүүжүүлэх" гэснийг бүхэлд нь хасах санал гаргасныг гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийн 14 дүгээр зүйлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй нэг саналыг мөн дэмжсэн. 

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл бөгөөд уг төслийг дагаж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Харилцаа холбооны тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нэмэлт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслүүд өргөн мэдүүлснийг мөн хэлэлцлээ.

Ийнхүү Инновац, цахим бодлогын байнгын хороо Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 23 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэг явуулсанд тооцов. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах төлөөллөөр Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийг томилсноор хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Мөнх-Эрдэнэ ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг, тамирчдын ялалтын салхийг хагаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Аюулт үзэгдэл, ослын 65 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа
Б.Мөнх-Эрдэнэ ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын баг, тамирчдын ялалтын салхийг хагаллаа
ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын таван бөх зодоглоно
Маргааш УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган эхэлнэ
ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг Завхан аймгийн Онцгой комисстой хамтарсан хурал хийлээ
D-GOV.MN цахим систем ажиллаж байна
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан түр завсарлалаа
Ерөнхий боловсролын сургуульд жишиг гар угаах орчин бий болгоно
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт хоёр дахин өсжээ
“Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг орон нутагт нутагшуулна
"Автомашингүй өдөр" буюу бямба гарагт 43 чиглэлийн нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он