Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө

2024/05/22

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр өдрийн турш зохион байгуулж, өнөөдөр (2024.05.22) хаалаа. Хянан шалгах түр хороо Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд  нар ажиллалаа.

Сонсголыг Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан; Автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт; Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны нөхцөл байдал гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 6 асуудлаар явуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн нийт 96 гэрчээс 66.7 хувийг оролцуулж, тайлбар, мэдээлэл сонслоо. Сонсголд Хянан шалгах түр хорооны даргын урилгаар Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яам; Сангийн яам; Үндэсний аудитын газар; Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар; Нийслэлийн Засаг даргын Тамгын газар; Гаалийн ерөнхий газар; Төрийн худалдан авах ажиллагааны газар; Нийслэлийн нийтийн тээврийн газар; Автотээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Мөн “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын төлөөлөл ажиглагчаар ажиллав.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүд тус тусын байр сууриа илэрхийлж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, бүх шатанд хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, татвар төлөгчдийн хяналтын оролцоог хангахын ач холбогдлыг тэмдэглэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал “Иргэдийн мэдэх эрхийг хангах хүрээнд сонсголын туршид холбогдох мэдээллийг бүрэн хүргэсэн гэж найдаж байна. Төрийн худалдан авалтын үйл явц, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах, эрсдэлийг хаах шаардлага байна гэдгийг бид мэдэж авлаа. Тиймээс Сангийн яамнаас асуудлыг бүхэлд нь хянаж, дүгнэлт гаргаад холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийг боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй” гэдэг саналыг хэлж байв. Үүссэн асуудалд төр буруутай хэмээн Г.Тэмүүлэн гишүүн хэлээд “Ийм асуудлыг дахин гаргахгүйн тулд зарчмуудыг тодорхой тогтоож, хариуцлагын тогтолцоох бэхжүүлэх нь нэн чухал байна. Мөн төрийн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийг дээдлэн ажил үүргээ гүйцэтгэдэг байх нь олон эрсдэлээс сэргийлэх, алдаа гарахгүй байх суурь болно” гэв. Төрийн албанд “түр орлон гүйцэтгэгч”-ээр ажиллуулах, улмаар ямар нэг шийдвэр гаргадаг байдлыг халж, холбогдох зохицуулалт хийж байх шаардлагын талаар гишүүд олонтаа хэлж байлаа.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нийтээрээ аливаа асуудалд шинжлэх ухаанч хандах шаардлагын талаар хэлж байсан бол Т.Доржханд гишүүн төрийн байгууллага, албан тушаалтнууд хууль зөрчиж төрийн худалдан авалт хийдэг үйл явц, үүн дээр Тагнуулын ерөнхий газар зөвлөмж өгсөн зэргийг шүүмжилж, нотлох баримтыг шинжлэх судлах сонсголын үр дүнд иргэдэд олон мэдээлэл ил тод болж буйг тэмдэглэсэн. Нийтийн нийтлэг эрх ашигт харшилсан аливаа асуудлыг парламент хянан шалгах эрх, үүргийнхээ хүрээнд нээлттэй хэлэлцдэг болсноор “Хөгжлийн банкны”, “Нүүрсний”, Эмийн асуудлаарх сонсголуудыг зохион байгуулж, иргэдэд олон асуудлыг ил тод мэдээлсэн хэмээн Ж.Чинбүрэн гишүүн хэлсэн.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд сонсголыг хааж хэлсэн үгэндээ “Хоёр өдрийн турш нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах үйл ажиллагаанд дүгнэлт шинжилгээ хийлээ. Нэн тэргүүн шинжээчид, нийт оролцогчдодоо талархал илэрхийлье. Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн хүрээнд Улсын Их Хурал төрийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны талаар нийтэд нээлттэй мэдээлэл өгч, хууль хяналтын байгууллагад тогтоогдсон асуудлуудыг шилжүүлдэг болсон. Төрийн худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр тагнуулын байгууллага оролцож, хууль зөрчсөн зэрэг нь нийтэд ил боллоо. Энэ бүхэн том туршлага болж, цаашид ийм үйлдэл хийх эрсдэлийг бууруулна гэдэгт найдаж байна” гэв.

Үүгээр хоёр өдөр үргэлжилсэн, Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
"Бадрах Энержи" компани болон Орано группийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
"Бадрах Энержи" компани болон Орано группийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав
"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ өсжээ
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
Төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
Өнөөдрийн байдлаар 363 вагон цистерн нефтийн бүтээгдэхүүн байна
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
МИАТ: Маргаашийн зарим нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он