Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 4500 тарвага агнах зөвшөөрөл олгожээ

2023/06/06

-Тэрбээр тарвага агнах тушаал гаргаж, үе үеийн Байгаль орчны сайд нарын бодлогын уламжлалыг таслав-

Байгаль орчныг салбарын яамнаас нь хамгаалах хэрэгтэй гэдэг оргүй хоосон үг биш. Тухайлбал,  БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ сүүлийн жил гаруйн хугацаанд төрийн тусгай хамгаалалттай болон байгалийн нөөц газруудад их хэмжээ газар олгосон бэлхэн жишээ байна. Тэрбээр мөн тоо толгой нь буурсны улмаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглосон ан, амьтныг олон мянган тоогоор агнах, барихыг зөвшөөрсөн тушаал шийдвэр гаргах болжээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн намар нийт 4,500 тарвага, 30,000 заарт харх буюу ондарт агнах зөвшөөрөл олгосон байна. Үүнээс гадна зэрлэг гахай 6, агнуурын загас 6,000-ыг агнах барих зөвшөөрөл өгөөд байгаа аж. Монгол тарвага агнахыг хорилосон тушаалыг Байгаль орчны сайдын нарын тушаалаар 2005, 2006, 2014, 2017, 2021 онуудад гаргаж байсан. Үндсэндээ сүүлийн 20-иод жил ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг хориглож ирсэн. Хамгийн сүүлд БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан 2021 оны долоодугаар сарын 30-нд А/193 дугаартай захирамж гаргаж, тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглох захирамжийг 3 жилийн хугацаагаар сунгаж байжээ. Энэ хугацаанд олон ч тооны иргэд хулгайгаар тарвага агнасан үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээсэн байдаг.   Тэгвэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тарвага агнах захирамж гаргаж, үе үеийн Байгаль орчны сайд нарын бодлогын уламжлалыг таслав.

Монгол орны ойт хээр, уулын хээр, хээр, тал хээрийн экосистемийн түлхүүр зүйл нь монгол тарвага (Marmota sibirica) бөгөөд 1990 оноос хойш тоо толгой нь дөрөв дахин буурсан гэдэг мэдээлэл бий. Ийнхүү тарваганы тоо толгой цөөрч, тархац нутаг хумигдаж байгаа тул агнахыг хориглосон. Монгол тарвага нь Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны олон улсын (2014) болон бүс нутгийн (2006) үнэлгээгээр устаж болзошгүй ангилалд тус тус хамруулсан байдаг. Хэдийгээр зарим аймаг, суманд тарвага өссөн гэсэн мэдээлэл байгаа боловч тодорхой тоо баримттай судалгаа байхгүй. Иймд судлаачдын зүгээс хэрэв тарвагыг бүсчлэх байдлаар ахуйн зориулалтаар  агнахыг зөвшөөрсөн тохиолдолд тоо толгой эрс цөөрөх хортой үр дагавар үүсэх талаар анхааруулж ирсэн юм.

 

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа
Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна
Баяр наадмын үеэр ГССҮТ-д 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа
Баяр наадмын үеэр ГССҮТ-д 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна
Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС 3-ын нөхцөл байдалтай танилцлаа
Шина арслан Э.Батмагнайг Lexus-600 автомашинаар мялаалаа
Шар хоолойн аманд шүлхий гарчээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө
Оюутан цэргийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ
Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар начин цолоо баталлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он