Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Б.Бат-Эрдэнэ сайд прокуроруудад Хөвсгөл нуурын дагуу 1.9 га газар өгчээ

2023/05/28

“Далай ээжийн үзэсгэлэнт эрэгт нүхэн жорлон ч ухуулахгүй” хэмээн ам гарч явсан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл нуурын эрэг дагуу нэр бүхий 10 иргэн, 1 компани, 1 төрийн бус байгууллагад олон арван га газрыг эрх мэдлийнхээ хүрээнд олгосон баримттай танилц. Газар олгосон жагсаалтад багтсан “Дээрхийн далай” нэртэй компанид Малчин толгой хэмээх газарт дангаар нь 18 га газар эзэмшүүлсэн нь нутгийн иргэдийн эгдүүцлийг төрүүлэх болжээ.

Үүгээр зогсохгүй Далайн зүүн эргийн үзэсгэлэнт Доншиг хэмээх газарт 1.99 га газрыг “Монголын прокуроруудын холбоо” гэх гишүүддээ үйлчилдэг ашгийн төлөө төрийн бус байгууллагад эзэмшүүлсэн нь БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн өөрийн гарын үсэгтэй албан бичгээр нотлогдов. Мэдээллийг хөөгөөд үзэхэд, “Монголын прокуроруудын холбоо”-ны Удирдах зөвлөлийн даргаар Улсын ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг ажилладаг. Прокурор С.Алиманцэцэг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед томилогдсон бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүхтэй нэг ангийнх аж.

Тэгвэл тус холбооны эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн Ц.Батболд саяхнаас Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Сургалт судалгааны төвийн даргаар ажиллах болжээ. Мөн улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Ц.Бямбацогт тус холбооны хувьцаа эзэмшигч байна. Энэ мэт нөлөөтэй эрхмүүд Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт жирийн иргэдэд олдоод байдаггүй том газар эзэмших болжээ.

Хамгийн сонирхолтой нь Засгийн газраас Шилэн ажиллагааны хүрээнд тусгай зөвшөөрөл олгосон мэдээллийг олон нийтэд зарлаад байгаа. Тэгвэл улсын тусгай хамгаалалттай газрын мэдээллийг 100 хувь ил тод болгосон гэх www.shilen.gov.mn уг мэдээлэл байсангүй. Гэтэл тус сайтад БОАЖЯ-ны мэдээллийг 100 хувь ил тод болсон гэж онцолсон байх юм. Иймд прокуроруудад байгалийн цогцолбор газарт 1.99 га газар олгосон энэ мэдээллийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өөрөө зориуд нуун дарагдуулав уу гэдэг асуулт үлдэж байна.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа
Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна
Баяр наадмын үеэр ГССҮТ-д 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллалаа
Баяр наадмын үеэр ГССҮТ-д 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
Г.Занданшатар: Дэвшилтэт технологи ашиглах, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт түшиглэн хөгжих зорилтыг тээвэрчид амжилттай хэрэгжүүлж байна
Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС 3-ын нөхцөл байдалтай танилцлаа
Шина арслан Э.Батмагнайг Lexus-600 автомашинаар мялаалаа
Шар хоолойн аманд шүлхий гарчээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө
Оюутан цэргийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ
Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
Э.Батмагнай, Б.Түмэндэмбэрэл нар начин цолоо баталлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он