Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

ЭМЯ-ны ТНБД-аар Д.Очирбат, Б.Бямбадорж хоёрын нэг очихоор болжээ

2023/04/27

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын орон тоо одоо ч түр орлон гүйцэтгэгчтэй буюу онгорхой байгаа. Тэгвэл тус албан тушаалд очих хамгийн магадлал өндөртэй байгаа нь Д.Очирбат, Б.Бямбадорж хоёр аж.

Д.Очирбатын хувьд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т Эрүүл мэнд хариуцсан зохион байгуулагч, тус дүүргийн Засаг даргын орлогч, Засаг дарга, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Харин 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдахад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байв. Гэвч 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан юм. Ингэхдээ оргүй хоосон хоцроогүй. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн даргаар очсон байдаг. Харамсалтай нь, тус эмнэлэгт зүрхний хавхлага солих, таславчийн цоорхой нөхөх хагалгааны улмаас 30-65 насны хоёр хүн амь насаа алдсан, 35 настай иргэн хоолойн мах авхуулах хагалгаанд орж нас барсан. Тухайн үед эмнэлгийн удирдлагууд эмч, мэргэжилтнүүдийн буруугаас хүний амь нас эрсдэж байна гэж мэдээлэл хийж байсан боловч чухам дээрх асуудлуудтай холбоотойгоор Д.Очирбатыг эмнэлгийн даргын албан тушаалаас нь чөлөөлж байлаа.

Д.Очирбатын хувьд өөрийг нь ЭМЯ-ны ТНБД-ын албан тушаалаас хууль бусаар чөлөөлсөн гэж үзэн шүүхэд хандаж гурван шатны шүүхээр явж түүний талд шийдвэр гарчээ. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тогтоол гарчихаад байгаа юм байна. Нэг талаас шүүхийн шийдвэртэй, нөгөө талаас бас нам дээрээ дэмжлэгтэй хэмээн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болох болзолоо хангачихаад явж байгаа аж.

Харин Б.Бямбадоржийн хувьд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас сарын өмнө чөлөөлөгдөөд байгаа. ЭМЯ-ны ТНБД-ын албан тушаалд очих талаар яриа эртнээс гарсан. Одоо бол бүр идэвхтэй байгаа гэнэ. Учир нь тэрбээр Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой нэг нутгийн буюу Өвөрхангай аймгаас гаралтай хүн. Гэвч өнгөрсөн хэдэн жил түүнийг тойрсон элдэв хэл ам тасраагүй гэхэд болно. Албан тушаалаасаа чөлөөлөгдсөн шалтгааныг нь ч түүнтэй холбодог. Цар тахлын үед өөрийн хувийн ШИНОНМЕД эмнэлгээрээ дамжуулан ковидын ор дэлгэж олон тэрбумаар хэмжигдэх санхүүжилт авсан. Эрүүл мэндийн салбарт халаа сэлгээ олныг хийсэн. Дүүргүүдийн эмнэлгийн дарга нарыг сольсон, албан тушаалтайгаа зууралдсан гээд яривал урт түүх бий. Гол нь цар тахлаас шалтгаалан улс даяараа онцгой нөхцөлд амьдарч байсан цаг хугацаанд ийнхүү ажлын хийдэл, ашиг хонжоо харсан үйлдэл олныг хийсэнд нь олон нийт дургүй байгаа юм.

Ийм л хоёр хүн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болохоор уралдаж эхэлжээ. Салбартаа нэр хүнд муутай хэмээх хоёр хүний нэгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болгохоор зэхэж байгаад салбарын эмч, мэргэжилтнүүд нэлээд дургүй байгаа аж.

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он