Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Уламжлалт анагаах ухааны 7 их сургууль цөм төлөвлөгөөгөө нэгдсэн байдлаар тогтжээ

2024/05/20

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ сарын 17-ны өдөр “Манба Дацан” Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уламжлалт анагаах ухааны сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, түүнд ажиллаж буй хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсгийг салбарын сайдын тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар “Оточ Манрамба” их сургуулийн ректор Д.Нацагдорж, төрийн өмчийн болон төрийн бус өмчийн 7 их сургуулийн төлөөлөл, төрийн бус байгууллага, ажил олгогч, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан зэрэг 23 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Ажлын хэсгийн ахлагч, хүний гавьяат эмч Д.Нацагдорж уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж буй сайд Л.Энх-Амгалан, БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын зохицуулалтын газрын Х.Тамир нарт ажлын хэсгийн өмнөөс талархлаа илэрхийлж ажлын явцаас танилцуулсан.

Уулзалтын үеэр ажлын хэсгийн гишүүн, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн захирал, анагаах ухааны  доктор, профессор Д.Цэнд-Аюуш “Бид эмч мэргэжилтэн бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр 2027 ба түүнээс цааш онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулаад байна. Мөн бидний хийсэн гол ажил бол 7 их сургууль 192 кредитээр цөм төлөвлөгөөгөө нэгдсэн байдлаар тогтлоо. Монгол улсад уламжлалт анагаах ухааны 5 чиглэлээр,  уламжлалт анагаах ухааны их эмч, зүү төөнийн их эмч, уламжлалт анагаах ухааны засалч, уламжлалт анагаах ухааны сувилагчаас гадна ХААИС-тай хамтран уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна" хэмээн ярьсан юм.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Оточ Манрамба” их сургуулийн оюутнуудтай мөн уулзсан. Тэрээр “Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжил эрэлттэй мэргэжлийн жагсаалтад орсноор Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг авах нөхцөл үүснэ. Зөвхөн бакалавр бус магистр, докторын хөтөлбөрт ч зээл авах боломж бүрдэж байгаа” талаар хэллээ хэмээн БШУЯ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол тарвагыг сэргээн нутагшуулж байна
Халуун ус хязгаарлах байршил, хуваарь
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд энэ сарын 25, 26-нд цэвэрлэгээ хийнэ
Гепатит: Саад бэрхшээлийг хамтдаа арилгаж, шийдье
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
“Айраг фестиваль-2026” хойшилжээ
Баталгаагүй, сэжигтэй линк хаяг дээр дарахгүй байхыг зөвлөе
АТГ: Эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
“Стар” худалдааны төвд гарсан галын тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна
1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
Sat-1 хэвшлийн шүлхий өвчний голомтод байгаа малыг бүрэн дархлаажуулалтад хамруулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он